Follow me on Twitter RSS FEED

1 порцессор оор 2 компьютер / One protsessor to 2 Computer

Posted in

Сая nComputing гэгчийн талаар сонирхож яваад үбүнтү дээр нэгэн маш сонирхолтой боломж байдгийг олж мэдлээ. Хэрэв та гэртээ 1 компьютертай, интернет, бичиг баримт гэх мэт зүйлс хийдэг гэтэл хэн нэгэн гэр бүлийн гишүүн чинь булаацалдаад байдаг бол, эсвэл хэмнэлттэйгээр шинэ оффис байгуулах, сургалтын төвд олон компьютер ашиглах зэрэгт хэмнэлт гаргахыг хүсвэл наашаа суугаарай.
За зургаас хараад ойлгосон байх аа. Та дахин нэг шинэ компьютер авах хэрэггүй гар, хулгана, дахин нэг дэлгэц нэмж авахад л болох юм.
Гэхдээ өндөр хүчин чадал шаарддаг тоглоом, мэргэжлийн програм дээр ажиллах тохиолдолд асуудал гарах байх. Бусад энгийн хэрэглээнд бол асуудалгүй сайн ажилладаг.

Шаардагдах зүйлс:
1. 1 компьютер.
2. График гаралтууд:
  • Угаасаа дэлгэц залгах 2 оролттой бол шууд л энэ аргыг хэрэгжүүлж болно. (2 толгойтой VGA карт (VGA&DVI) эсвэл onboard дэлгэцийн карттай, дээр нь нэмэлт карт залгасан бол.)
  • Харин ийм биш бол ямар нэгэн байдлаар нэмэлтээр дэлгэцийн карт суулгах хэрэгтэй.
  • 1 оролттой 1 дэлгэцийн карттай тохиолдолд PCI slot-той (өөр онгорхой PCI-E, AGP зэрэг дэлгэцийн картны слот байвал мөн ашиглаж болно гэж бодож байна) дэлгэцийн карт нэмж авч суулгах хэрэгтэй. Бүр илүү олон терминалтай (доорх видео дээрх шиг 6-8 г.м) тохиолдолд PCI 2 толгойтой картууд олж авах хэрэгтэй. Жишээ нь: Энэ шиг PCI slot бүхий 2 толгойтой дэлгэцийн картууд олж суулгах хэрэгтэй. 6 терминалтай болно гэвэл 3х2=6 гэвэл 3 карттай байх хэрэгтэй гэсэн үг юм.
3. Нэмэлт дэлгэц, USB гар, хулгана, USB салаалагч, USB headset (чихэвч микрофон) г.м хэрэгслүүд.

Хэрхэн тохируулах:
  • Энд дарж орж Англи хэл дээр тохируулах зааврыг аваарай.
  • Мөн бас нэг холбоотой зааврыг энд дарж уншиж болно.
Зураг:


    
Сургалтын төвд иймэрхүү байдлаар байрлуулжээ.
   
Гэртээ бол ингэж байрлуулж болох нь.
   
Интернет мухлаг гэсэн нэртэй энэ байрлал аятайхан. 4 хүн өөд өөдөөсөө харж суух боломжтой. Дугуйтай.

0 comments:

Post a Comment