Follow me on Twitter RSS FEED

Дэлхийн хамгийн үнэтэй 10 гар утас / expensive 10 mobile in world

Posted in
Хамгийн үнэтэй 10 гар утасыг тодруулахад хамгийн үнэтэй нь 1,3 сая долларын үнэ хүрчээ.
1. Тансаг, хээнцэр загварын гар утас үйлдвэрлэдгээрээ алдартай Vertu компаний Goldvish “Le million” гар утас одоогоор дэлхийн хамгийн үнэтэй гар утаст тооцогдож байна. 1 сая доллараар үнэлэгдсэн энэхүү гар утас нь Геннисын номонд дэлхийн хамгийн үнэтэй гар утсаар бүртгэгдсэн бөгөөд хэд хэдэн том үнэт чулуун шигтгээгээр чимэглэгджээ.

2. Мөн Vertu компаний гар утас Vertu Signature Cobra нь 310,000 долларын үнэтэй бөгөөд гар утасны нүүрэн дэхь үнэт чулуун шигтгээтэй могойн хоёр нүд нь 439-ийн бадмаараг чулуу юм.

3. Sony Ericsson -ны “Black Diamond ” гар утас нь 300,000 доллараар үнэлэгдсэн бөгөөд энэ онд худалдаанд гарсан шинэхэн бүтээгдэхүүн юм. Гар утасны дэлгэцний хавтгай шийдэл үнэхээр гайхалтай болж чадсан. Мөн үнэт чулуун чимгэлэлтэй.

4. Vertu компаний “Diamond” гар утас 88,000 долларын үнэтэй, хоёр хажуу талаараа нилдээ цагаан алтаар чимэглэгдсэн.

5. Motorola-ийн тусгай загвар “ V220” гар утас нь 51,800 долларын үнэтэй. 1,200 шихрэг үнэт чулуун шигтгээ, 18 кратын алтны хольцтой.

6. Nokia компаниас гаргасан “Gold Edition Nokia 8800” гар утас нь 2,700 доллараар үнэлэгдсэн.

7. Mobiado компаний “Mobiado Professional EM” гар утас 1,900 долларын үнэтэйгээр худалдаанд гарсан. Сайн чанарын мод болон хамгийн бат бөх материал гэгддэг титанан гэртэй.

8. Samsung-ийн “ Serene” гэж нэрлэгдсэн энэхүү гар утасны үнэ 1,250 доллар. Дэлгэцний маш өвөрмөц шийдэлтэй болсноороо анхаарал татаж байгаа бөгөөд гар утасны хамгийн дэгжин загвар.

 

9. Nokia-ийн “Lamborghini 8800 Sirocco” тусгай загвар болох энэхүү гар утасны гэрэнд Италийн алдарт уралдааны машин үйлдвэрлэгч Lamborghini компаний лого сийлбэрлэгдсэн бөгөөд зөвхөн 500 ширхэг хийгдсэн байна.

10. Зөвхөн Орос улсад зарагдсан “Gresso” гар утасны гадар нь африкийн ховор хар мод болон титан, цэвэр алтаар хийгдсэн. Түүнчлэн “Gresso” гар утас нь тоонууд нь ром тоогоор хийгдсэн болон жинхэнэ алтан товчлууртай гэхчлэн сонирхолтой хэд хэдэн загвартай.


/бүх товчлуурууд жинхэнэ алтаар хийгдсэн загвар/

/ром тоотой загвар/

0 comments:

Post a Comment