Follow me on Twitter RSS FEED

Хайлтын системд бүртгүүлэх

Posted in
Таны сайт томоохон Google, Yahoo нтр хайлтын системээс яаачиж хайсан гарч ирэхгүй байна уу? Тэгвэл цааш дарж хэрхэн хайлтын системд сайтаа бүртгүүлэх талаар ганц хоёр бяцхаан зөвөлгөө тайлбар аваарай
Хайлтын системүүдэд вэбээ бүртгүүлэх
Google мэтийн хайлтын системүүдэд таны вэб гарч ирэхгүй байгаа бол вэбтэй болсны ч хэрэггүй. Ер нь олон зуун сая вэб хуудас байгаа тохиолдолд хэрэглэгчдийн вэбийг олдог цорын ганц арга бол хайлт хийх явдал шүү дээ. Янз бүрээр хайгаад байхад л вэб чинь гарч ирэхгүй байгаа бол таны вэбэд хэн ч зочлохгүй гэсэн үг.
Иймээс Google, Yahoo мэтийн алдартай хайлтын системүүдийн хайлтын үр дүнд дээгүүр жагсахын тулд вэб сайтууд ёстой л үхэлдэхээс ч буцахгүй тэмцэлддэг. Америкт зарим компанийн вэбийг Google-ийн хайлтын системд гаргахгүй болсноос хэсэг хугацааны дараа үг дуугүй дампуурсан гэж байгаа..!!
Тэгэхээр вэбтэй болсны дараа авах хамгийн чухал алхам бол вэбийнхээ хаяг болон агуулгыг хайлтын системүүдэд бүртгүүлж хайлтад оруулах явдал юм. Ингэхийн тулд хэд хэдэн арга хэрэглэж болох боловч хамгийн энгийн боловч үр дүнтэй нь вэбийнхээ хаягийг шууд илгээх явдал юм. Том хайлтын системүүд нь вэбийн хаяг хүлээж авдаг тусгай үйлчилгээтэй байдаг.
Гэхдээ та энэ алхмыг их болгоомжтой хийгээрэй. Олон дахин вэбээ илгээх, утгагүй вэбийг илгээвэл хайлтын систем таныг тэр чигт нь хааж орхино. Яагаад гэвэл тэднийг мангартуулж вэбээ дээгүүрт гаргах гэж зальтай хүмүүс янз бүрийн арга хэрэглэдэг тул хайлтын системийнхэн бас л олон янзын сөрөг арга хэмжээ авсан байдаг. Ер нь хайлтын системүүд дотроос Google нь онцгой өндөр байр суурьтай тул анхаарвал зохино. Бас Google-ын adwords хэмээх үйлчилгээг сонирхоорой. Энэ нь тухайн хайлтын үгэнд таарсан төлбөрт вэбийг онцгойлон харуулдаг үйлчилгээ юм. www.adwords.google.com гэсэн хаяг дээр бий.
Ингэсний эцэст таны вэб сайн хийцтэй, агуулга сайтай бол зочид оволзоод л эхэлнэ гэдэгт бүү эргэлзээрэй. Гол нь таны вэб өөрөө их сайн байх ёстой гэдгийг бүү мартаарай.




UCOZ - Site promotion
Мөн Ucoz маань бидэнд сайттаа хайлтын системд оруулж од болгоосой гэсэндээ Control Panel дотор Site promotion гэсэн булан хийсэн байдаг. Харин бидний ихэнх нь тэр буланг анзаардаггүй. Анзаарсан ч сайн ойлгодоггүй байх. Тийшээ ороход http://1ps.biz/ руу орох холбоос байгаа Уг сайтаар та өөрийн сайтаа хайлтын системүүдэд бүртгүүлэх боломжтой.

0 comments:

Post a Comment