Posted in
Хэрэглээ
Орчин үед бараг айл бүхэн гэртээ компьютертэй болжээ. Сайн хэрэг, гэвч хүүхэд хэт багаасаа компьютерт шимтэн дурлах нь түүний хөгжлийг саатуулах, үеийн хүүхдүүдтэй тоглох, харьцах сонирхлыг бууруулах боломжтой юм.
Хүүхэд компьютерээр ямар тоглоом тоглож байгаад эцэг эхчүүд анхаарал, хяналт тавих шаардлагатай. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар 10 хүртлэх насны хүүхдүүд компьютерт хэт дурлан шимтэх нь анхаарал төвлөрүүлэх, сэтгэмжийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон гэнэ. Элдэв янзын “цахилгаан” тоглоомж хүүхдэд “цахилгаан ертөнц” бус амьд харьцаа юунаас ч илүү чухал. Тэдэнд тоглох, өөрөө сэтгэх нь хүн болон төлөвшихөд нь удирдан чиглүүлдэг. Компьютерийн хэрэглээг бүрмөсөн хоригло гэсэн үг биш. Зөвхөн эцэг эхчүүдийн ухаалаг оролцоо шаардлагатайг тэмдэглэе. Цэвэр эрүүл мэндийн талаас ч тэр хяналт тавих нь зүй.
- Тоглох хугацааг хязгаарла. 6-7 насны хүүхэд 10 минут, 8-11 насныханд 15-20 минут, өсвөр насныханд 30 минут байхад хангалттай.
- Компьютерийн тоглоом урт удаан үргэлжлэхдээ бус, гол нь хурд, нарийн нягт байх нь чухал болохыг хүүхэддээ тайлбарла. Хоолны дараа, хичээлээ хийгээгүй, мөн унтахын өмнө компьютер тоглохгүй байх дүрэм журам тогтоо.
- Тоглоомын агуулгыг хяналтандаа ав. Хүчирхийлэл, секс, аллага, харгислал, шашны агуулга бүхий сэдэвтэй тоглоомыг хориглоорой. Хүүхдэд амьд харьцаа чухал тул үе тэнгийнхэнтэйгээ тоглох, ном унших, үлгэр ярьж өгөх зэрэг сэтгэмжийг нь хөгжүүлэх тал дээр анхаарал тавиарай.