Follow me on Twitter RSS FEED

Excel программны тухай хичээл№2

Posted in
Хуудас шинээр үүсгэх буюу шинээр нээхэд маш амархан. Стандарт хэрэгсэлийн мөр буюу Standart Toolbar-т хамгийн урд байрлах New гэсэн товчийг дарахад шинээр ажлын хуудас үүсэх болно. Ингэхэд гарчгийн мөр дээрх нэр маань өөрчлөгдөж Book2 болно. Мөн дэлгэцийн баруун талдбайсан Task Pan харагдахгүй болно. Мөн цэсийн мөрийг ашиглан хуудас үүсгэж болно. Ингэхдээ цэсийн мөрөөс File цэснээс New... командыг сонгоно. Ингэхэд Task pan маань дахин гарч ирнэ. Уг цонхны Blank workbook гэсэн холбоос дээр дарахад шинэ ажлын талбар үүснэ. Харин түүний дор байрлах From existing workbook... гэсэн холбоос дээр дарахад өмнө нь ямар нэгэн өгөгдөл хийгээд хадгалсан байгаа ажлын талбаруудаас нээж гаргадаг. Түүний дор байрлах Templates хэсгээс интернэтээс бэлэн загвар авах болон өөрийн компьютер байгаа бэлэн загвараас нээх боломжтой. Ямар баримтууд нээсэн байна вэ гэдгийг цэсийн мөрөнд байрлах window цэсийг нээхэд хамгийн доод хэсэгт нээсэн файлуудын нэр харагдана. Мөн гар дээрээс Ctrl+N товчны хослолоор шинээр баримт нээж болно. Өмнө нь бэлдчихсэн байсан баримтыг мөн адил стандарт хэрэгсэлийн мөрөөс Open товчийг дарж, цэсний мөрөөс File->Open, гар дээрээс Ctrl+O гэсэн командуудаар нээж болно.   
Excel програм нь үндсэндээ ялгаатай 3 төрөлийн өгөгдлийг агуулдаг. Үүнд:
1. Тоон өгөгдөл
2. Текст өгөгдөл
3. Томъёо
 Та ажлын талбартаа энэ 3 өгөгдлийг л өруулах боломжтой. Жишээлхэд:
В2-р багананд нэгэн тоон өгөгдөл байна. Энэ нь хамгийн энгийн өгөгдлийн төрөл. В3-р багананд арай их өгөгдөл 
В4-р мөрөнд бутархай оронтой тоон өгөгдөл
В5-р мөрөнд мөнгөн тэмдэгтийн утгыг агуулсан өгөгдөл
В6-р мөрөнд хувилсан өгөгдөл
В7, 8-р мөрөнд он сар цаг хугацааны өгөгдөл байна. Он сар өдөр болон цаг хугацаа нь олон төрөл байна. Учир нь улс орон бүр өөрийн хэлбэрээр бичдэг.
В9, 10-р мөрөнд текст өгөгдөл. Текст өгөгдөл нь үсэг болон тооноос бүтсэн өгөгдөл байж болно.
М11-р мөрөнд томъеоны өгөгдөл байна. Хэдийгээр нүдэнд 4 гэсэн тоо харагдаж байгаа боловч томъёоны мөр дээр    гэсэн үйлдлийн үр дүнд 4 гэсэн утгыг авч байгаа нь харагдаж байна.
В12-р мөрөнд 78028 гэдэг нь томъёоны нүдэнд нийлбэр олох томъёо ашиглан  В2-В4-р мөрөнд байгаа тоонуудын нийлбэрийг олж гаргасан тоо байна.
  Excel програм нь тоон өгөгдлийг нүдний баруун талд, текст өгөгдлийг зүүн талд, томъёоны өгөгдлийг зүүн талд зэрэгцүүлэн гаргаж байдаг. В12-р мөрөнд байгаа зүүн дээд буланд байгаа гурвалжин нь тухайн нүдэнд байгаа томъёо маань багана болон мөртэй харьцсан байна гэдгийг таниулах ёстой тэмдэг юм.
 2.1. Өгөгдөл оруулах, засах
Ажлын хуудсанд хэрхэн өгөгдөл оруулах тухай үзэцгээе. Ингэхийн тулд дараах ажлын хуудасыг үүсгэе. 
Энэхүү баримт маан ажлын гурван хуудастай бөгөөд эхний хуудсанд (Sheet1) өгөгдөлөө руулсан байна. 1-12-р сар хүртэл баганааар зэрэгцүүлэн бичсэн байна. Харин зүүн гар талд дээрээс доошоо хүмүүсийн нэр бичигдсэн байгаа нь харагдаж байна. Мөн мөр баганын огтлолцол дээрх нүднүүдэд тухайн хүмүүсийн өгөгдөл тоонууд оршин байна. Утга оруулахдаа утга оруулах нүдээ идэвхижүүлнэ. Оруулах утгаа гар дээрээс бичээд Enter товчийг дарахад тухайн нүдэнд утга маань ороод идэвхитэй нүд доош шилжинэ. Enter товч дарахаас гадна компьютерийн гар дээр байрлах сумтай товчийг дарахад тухайн өгөгдөл нүдэнд ордог.
Enter товчийг дарахад заавал доош биш өөр тийшээ шилждэг болгон тохируулж болно. Үүний тулд Tools цэсний Options командыг өгнө. Ингэхэд Options гэсэн харилцах цонх гарна. Эндээс Edit гэсэн tab цэсийг идэвхижүүлнэ. Move selections after Enter гэсэн сонголыг идэвхижүүлнэ. Энэ сонголт нь Enter товч дарсны дараа идэвхитэй нүдийг хааш нь шилжүүлэх вэ гэдгийг зааж өгдөг. Drections хэсгээс баруун зүүн дээш доош гэсэн сонголтоос сонгоно.
Баганыг идэвхижүүлэх
Үүний тулд ажлын хуудасныхаа толгой дээр хулганын заагчийг байрлуулна. Ингэхэд заагч нь доош чиглэсэн хар сум болон өөрчлөгдөнө.   ингэсэн тохиолдолд хулганыхаа товчийг нэг удаа товшиход баганыг доош нь тэр чигт нь тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл Н багананд хамаарагдах 65536 нүд тэр чигээрээ тэмдэглэгдэнэ гэсэн үг. Тухайн багананд багаа өгөгдлийг усгахыг хүсвэл гар дээрээс Del товчийг дарахад л хангалттай. Энэ нь тухайн багананд байгаа өгөгдлийг л устгаж байгаа хэрэг. Харин баганаа тэр чигээр нь устгаж болно. Ингэхийн тулд устгах баганын толгой дээр хулганын заагчаа байрлуулаад баруун талын товчийг дарахад гарах рорuр цэсний delete гэсэн командыг сонгоход уг багана бүхэлдээ устана. Edit цэсний deletе командыг сонгоход мөн дээрх үйлдэл давтагдана. Мөрийн өгөгдөл болон мөрийг бүхэлд нь устгах үйлдэл нь дээрхтэй адил.
 
Өөрөөр бас устгах үйлдлийг хийж болно. Устгая гэсэн нүднүүдээ хулганын курсороор бүхэлд нь тэмдэглээд del товч дарахад (хамгийн амар үйлдэл) сонгогдсон нүднүүд дэх өгөгдлүүд устгагдах болно.
 Нилээд хэдэн нүдэнд ижил утгаар дүүргэхийн тулд өгөгдөл оруулах нүднүүдээ сонгоно. Сонгосон нүдний зүүн дээд талд нүднүүдэд дүүргэх утгаа бичээд гараас Ctrl товчийг дарж байгаад Enter товчийг дарахад ижил өгөгдөл авах болно
  

2.3. Тайлбар хийх

Excel програм нь олон төрлийн шилдэг боломжийг агуулсан байдаг. үүний нэг бол Commenting буюу тайлбар хийх юм. Та хэн нэгэнтэй өөрийн баримтыг хамтан эзэмшдэг бол тайлбар хийх үйлдэл нь хилээд тус болно.
Тайлбар хийхийн тулд Тайлбар хийх нүдээ сонгоод хулганын баруун талын товчийг дарахад гарах цэснээс Insert comment гэсэн командыг сонгоно. Ингэхэд тайлбар хийх талбар гарч ирнэ. Үүн дээр өөрсдийн тайлбарыг бичих хэрэгтэй. Тайлбар хийсэн нүдний баруун дээд буланд улаан жижиг гурвалжин бий болдог. Уг нүдэн дээр хулганын заагчийг аваачихад тайлбар нь гарч ирдэг.
Үүнийг Insert цэсний comment гэсэн командаар хийж болно.

0 comments:

Post a Comment