Follow me on Twitter RSS FEED

EXCEL программын тухай / Excel programm

Posted in
Та Excel программыг ашиглаж байсан л байлгүй. Харин хэр зэрэг ашиглаж, мэддэг бол... Мэдээж хэрэг EXCEL бол программчлалын хэл биш, хэрэглээний программ төдий зүйл л дээ.  Нягтлан бодогч бүр интерактив программ дээр ажиллах шаардлага байхгүй ч Excel дээр бол ажиллах шаардлага өдөр тутамд л гарч байдаг. Тиймээс EXCEL дээр хийсэн зүйл маш ойлгомжтой байдаг шүү дээ. Excel программ дээр ихэнх хүмүүс сайн ажилладаг боловч Excel-ийн макро программын талаар мэддэггүй. Макро гэдгийг энгийн үгээр тайлбарлавал:  Дан Excel программ дээр хийх боломжгүй зүйлийг хийдэг. Excel-ийг өөрийг нь программчилсан зүйл юм. Та EXCEL дээр макрог ашиглаад сурчихвал  бага зэргийн программыг бараг л хийчихнэ дээ. Жишээ нь EXCEL программ дээр макрог ашигласанаар:
  • Тайлангийн эцсийн үлдэгдлийг эхний үлдэгдэл рүү автоматаар хуулж болно.
  • Мөр, баганыг автоматаар нэмж устгаж, нууж нээж болно.
  • Хүснэгтийн тоон мэдээллийг автоматаар устгаж болно.
  • Тоон өгөгдлийг автоматаар үсгэн хэлбэрт шилжүүлж болно. Жишээ нь: 10 гэдэг тоог "Арав" гэсэн хэлбэрт шилжүүлнэ.
  • EXCEL дээр хийсэн томъёонд алдаа гарахыг алийг тэр гэх вэ. Тэгвэл та макро ашигласанаар томъёог автоматаар сэргээж чадна.
  • Зөвхөн таны компьютер дээр л excel файлаа ажиллуулдаг тохиргоог макро дээр хийж болно.
  • За тэгээд бичих гэхээр бичиж боломгүй зөндөө л юм байна.
EXCEL программыг макротой хэрхэн хослуулж MAGIC FINANCE программыг зохиосныг та харж болно. Мэдээж хэрэг хэтэрхий нүсэр том тооцоог excel дээр хийх нь зохимжгүй боловч EXCEL программ машинаар бол бидний унах дуртай 69 машин л гэсэн үг дээ. Унахад ч, доторх эд ангийг нь задалж үзэхэд ч ойлгомжтой. Эндээс дүгнэж үзвэл: EXCEL программ бол хамгийн их хэрэглэгчтэй тооцоо боддог хамгийн энгийн программ юм.

1 comments:

bodliin tengis said...

тэгээд тийм сүрхий юм бол ядаж жишээ оруулаа ч...

Post a Comment