Follow me on Twitter RSS FEED

TK домайн холбох

Posted in

TK домайн холбох



Манай сайт анх TK домайныг сайтдаа холбосон нь хүмүүсийн шүлсийг нэлээдгүй гоожуулсан бололтой. Тэгээд л майл болон messeger-ээр хэрхэн холбох талаар асуугаастай. Иймд өмнө нь амалсан ёсоороо хэрхэн холбох талаар хичээл цаг гарган байж бэлдлээ.


Юуны өмнө таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Та энэхүү нийтлэлийг бүрэн уншсан бол хэр болсон эсэхийг дүгнэж үзээд үнэлэнэ гэж найдаж байна. Заасан хичээлийн дагуу дагаад хийхэд болохгүй, эсвэл ойлгохгүй зүйл гарвал сэтгэгдэл бичих хэсэг дээр алдааг бичиж үлдээгээрэй. Хамгийн гол нь манай сайтаар байнга орч гарч байгаарай гэж хүсэх байна. За ингээд хичээлээ эхлэе.

1. Хэрвээ та өмнө нь www.dot.tk-д бүртгэлтэй, домайн авцан бол энд дарж өөрийн майл хаяг болон нууц үгээ зөв оруулж нэвтэрч орох хэрэгтэй. Хэрвээ өмнө нь домайн авч байгаагүй бол бидний өмнө нь оруулж байсан "Хэрхэн .TK гэсэн үнэгүй домайн авах вэ?" гэсэн хичээлийг уншиж домайн авна уу! Домайн авчаад энэхүү хичээлийг дахин 1 дугаараас эхлэн уншиж дагаж хийнэ үү!

2. Нэвтэрч орсоны дараа My Domains цэсэн дэхь Modify a domain гэсэн холбоосыг дар. Тэндээсээ өөрийн холбохыг хүсч байгаа домайныхаа ард байгаа modify гэсэн товчийг дар.

3. Гарч ирэх цонход нэгэн listbox байх ба тэндээс use Custom DNS server гэдэг сонголтыг сонго. Сонгонгуут доор бөглөх зүйл гарч ирнэ. 2 мөр textbox үүсгэх хэрэгтэй. Үүний тулд Add another nameserver гэсэн бичиг дээр дар. Тэгээд доорх хоёр хаягаар бөглөнө.
ns1.ucoz.net
ns2.ucoz.net
Бөглөж дууссан бол Next дар. Succesfully updated changes гэсэн ногоон бичиг гарч ирнэ.


4. Одоо өөрийн сайтынхаа Control Panel руу ороод нүүр хуудасаас Domain attachment гэсэн сонголтыг олоод дар. Тэндээс Method 2 гэсэн хэсэгт өөрийн холбох гэж байгаа  домайныхаа нэрийг (www.microlab.tk гэх мэт) бичээд PARK DOMAIN гэдэг товч дар. 5:00 минут хүлээнэ. Хэрвээ 5:00 минут хүлээгээд тэгээд болохгүй байвал болохгүй байна гэж бүү шантараарай. Ер бол залуус маань co.cc домайн холбох дүрмийг баримтлан холбох гэтэл энэнээс болоод болохгүй байна гэж бодоцгоож байсан байх. 1 эсвэл 2 өдөр хүлээгээд үз.  Ямар ч байсан хүлээсний эцэст Attach domain гэсэн товч идэвхжих ба тэр дээр дарна. Эцэст нь доорх зурагт үзүүлсэн шиг хуудас гарч ирэх болно.


эх сурвалж www.microlab.tk

1 comments:

Изо Төвшөө said...

bayarlalaa andaa microlab eniigee ustgaad hayasan bsan chine end bna :D

Post a Comment