Posted in
Хичээл
Yamee хэрхэн гар утсандаа суулгах талаар бяцхаан мэдээ олж орууллаа. Одоо ингээд хаа ч явсан чатлаад байж дээ.
Гар утсандаа Yamee-г суулгахад тавигдах эхний шаардлагууд гэвэл таны гар утас Java дэмждэг, GPRS болон internet тохиргоотой бас утас тань сүлжээтэй байх хэрэгтэй. Эдгээр шаардлагуудыг хангасан тохиолдолд та хаанаас ч хэдийд ч хялбар аргаар Yahoo Messenger-т орох боломжтой байдаг.

Хэрвээ та татаж авахыг хүсвэл энэ http://www.brothersoft.com/mobile/yamee-download-4534.html линкээр ороод Yamee 1.3 програмыг татаж болно. Дараа нь гар утас руугаа хуулна. Ихэвчлэн Nokia маркийн утсанд шууд суух боломжтой. Мөн дээрх линкээр ороод ямар, ямар утсанд ашиглаж болох талаар мэдээлэл аваарай. Хэрэв та internet тохиргоогоо хийж амжаагүй бол дараах заавраар хийгээрэй.
Internet тохиргоо гэдэг нь :
Nokia : Menu ->Settings ->Configuration setting ->personal settings ->Add new ->access point name -д нь internet гэж бичнэ.
Samsung: Menu ->Application ->Java world ->Option ->internet settings ->access point name - internet
Sony Ericcsson: Menu ->settings->connectivity -> internet settings ->settings for java ->connect using ->New account - apn(Access Point Name) - internet