Follow me on Twitter RSS FEED

MR.Bean кино

Кино сонирхогч хүүхэд залуустаа Mr.Bean-ийн кино хүргэж байна

Сервер, интернэт, сүлжээ Домэйн нэр, хостинг сервер гэж юу вэ?

Posted in
Domain name - Домэйн нэр гэдэг нь Интернет дээр байрлаж буй веб сайтуудыг олоход тусладаг интернет хаяг юм. Жишээлбэл Улаанбаатар сайт руу орохын тулд www.ulaanbaatar.mn гэдэг хаягаар хандана. Үүнийг веб хөтчийнхөө хаягийн хэсэгт бичихэд веб хөтөч тань таньд Улаанбаатар веб сайтыг нээж харуулдаг. Домэйн нэр нь тодотгол+цэг+нэр+өргөтгөл гэсэн бүтэцтэй байдаг. нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэц нь үндсэн домэйн нэр болох ба түүн дотор суб домэйн нэрнүүд нь тодотгол+цэг+өргөтгөл гэсэн хэлбэртэй байна.
Жишээлбэл Ulaanbaatar.mn гэсэн домэйн нэр нь үндсэн сайт руу оруулдаг бол. Ulaanbaatar.mn нэт суб домэйн нэр (subdomain name) нь Ulaanbaatar сайтын форум руу хөтөлдөг. Харин нэр бол тухайн веб сайтыг илэрхийлэх, веб сайтын эзний сонгосоннэр байна. Өргөтгөл нь тухайн веб сайтын агуулгыг илэрхийлэх ба мөн ямар улсынх гэдгийг илэрхийлж болно.
Жишээлбэл: .com - commercial,
.net - network,
.biz - бизнес,
.org - organization г.м.
mn - mongolia (Монгол),
jp - japan (Япон),
ru - russia (Орос) г.м
Мөн энэ 2 хэлбэр хавсарсан байж болдог.
Жишээ нь:  .com + .jp  = .co.jp

Web server - Веб сервер - Веб сайт нь ямар нэгэн тусгай серверийн програмуудыг суулгасан байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь IP хаягтай байх ба (Internet Protocol Address) түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог юм. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочдоо хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг.

Web hosting - Веб хостинг, Hosting server - Хостинг сервер
гэдэг нь вебийг интернетэд байрлуулах веб серверээр хангах үйлчилгээ юм. Та веб хостинг үзүүлэгч компаниас сервер дээр нь тодорхой хэмжээний зайг худалдаж аван, веб сайтыг байрлуулж, домэйн нэр холбон тохируулснаар веб сайт нь бусдад харагдах боломжтой болдог.
Хостинг серверүүд нь дотроо
  • Shared (хуваасан) - Нэг веб сервер дээр олон үйлчлүүлэгчийн веб сайтуудыг байрлуулдаг. Сул тал нь аюулгүй байдал болон хамт байрлаж байгаа веб сайтуудын хэт ачааллаас болж бусад сайтуудын ажиллагаа доголдож болно. Жишээлбэл 2000мб RAM-тай сервер бол тэнд байрлаж буй бүх сайтууд энэ хэмжээг хуваан хэрэглэнэ гэсэн үг. Shared server-т ихэвчлэн маш олон тооны веб сайтуудыг хамт байрлуулдаг. Ойролцоогоор 200-300 веб сайт нэг компьютер дээр байрлах нь элбэг.
  • Virtual Private Server (VPC) - Хийсвэр хувийн сервер - Shared серверийн адил нэг компьютер дээр хэд хэдэн сайт байрлах боловч хийсвэрээр тус тусд нь сервер мэт зохицуулдаг бөгөөд сайтууд нь хоорондоо хамааралгүй ажиллана. Жишээлбэл 2000мб RAM-тай серверт 4 VPS серверийг 500мб RAM-тайгаар үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ нэг серверийг 4 хүн л эзэмшинэ. Таны хувьд ганцаараа эзэмшиж байгаа учир Dedicated сервертэй ерөнхийдөө төстэй болно.
  • Dedicated Server - Зориулсан сервер. Энэ нь хамгийн үнэтэй бөгөөд маш том, эсвэл олон сайтуудыг байрлуулахад зориулагдсан. Та нэг сервер компьютерийг дан ганцаар эзэмшинэ гэсэн үг юм.
гэсэн олон хэлбэртэй байдаг. Үүнээс веб сайт байрлуулагч нь өөрийн сайтын ачаалал, эдийн засгийн боломжиндоо тааруулан сонголтоо хийдэг.

Сервер
Server гэдэг нь боловсруулалт хийх, асуултанд хариулах г.м үйлчилгээ үзүүлдэг техник хангамжийн цуглуулга гэсэн үг. Энэ нь сүлжээний хост компьютер дээр байдаг. Үйлчлүүлэгч нь тэр мэдээллийг хүлээн авагч юм. Энэ холбоог ойлгох бас нэг арга бол хүсэлт - хариултын арга юм. Үйлчлүүлэгч нь ямар нэг мэдээллийг авахыг хүсэхэд үйлчлэгч нь мэдээллийг түүн лүү дамжуулах замаар хариу өгнө. Энэ холбоог client server relationship гэж нэрлэдэг. Сeрвer гэдэг бол сүлжээн дэх мэдээллийн эх сурвалжийг хуваалцагч компьютер юм.Сервер нь зүгээр мэдээлэл оруулаад байх биш Веб броузер ба веб сервер хоёр нь ихэвчлэн ялгаатай машинууд дээр ажиллах бөгөөд тэдгээрийн ажиллах машинуудыг Client ба Server гэж нэрлэдэг. Гэхдээ сервер ба броузер нь нэг машин дээр локал орчинд ажиллах боломжтой.
Энэ нь сүлжээний хост компьютер дээр байдаг. Server нь олон Client-аас ирсэн давхацсан холболтуудыг биелүүлэх боломжтой байдаг. Client нь хэрэглэгчийн хүсэлтйг илгээж хариултыг дэлгэцэнд харуулна. Client/Server хоёр хоорондоо харилцан холбогдохын тулд протоколыг ашигладаг. Протокол нь ямар server ашиглаж байгаагаас шалтгаалж янз бүр байдаг. Internet нь TCP/IP протоколыг ашигладаг. Бизнес болон байгууллагын хэрэгцээнээс шалтгаалан Server юмуу групп Server-т өргөн ашиглагддаг. Server-ийн үндсэн үйл ажиллагаа нь мэдээлэлд боловсруулалт хийх явдал юм.
1.Клиент пррограм нь:
  • Хэрэглэгчийн хүсэж байгаа мэдээллийг сервер рүү дамжуулна
  • Дамжуулж байгаа мэдээллийг сервер ойлгох формат руу хувиргах
  • Серверт байгаа мэдээллийг хэрэглэгч уншиж чадахаар хувиргах хэрэгтэй
2. Сервер програм нь:
  • Клиентээс ирж байгаа хүсэлтийг хүлээн авч боловсруулдаг
  • Клиентийн хүсэж байгаа мэдээллийг түүн рүү илгээх үүрэгтэй
Client компьютер нь мэдээллийг авах хүсэлтээ уг компьютер руугаа илгээж server гэгдэх компьютер нь өгөгдөл программаа хянана. Өөр нэг төрөл нь peer-ro-peer сүлжээ юм. Энэ нь хүсэлтээ server-ийн шаардлагагүйгээр илгээхийг хэлнэ Сервер нь өндөр хүчин чадалтай үйлдлийн систем шаардагдах ба энэ нь хэрэглэгчдэд нэг дор олноор үйлчлүүлэхэд хангалттай хүчин чадалтай байх хэрэгтэй нөгөө талаас найдвартай байх шаардлагатай.Сервер нь  серверийн програмуудыг суулгасан байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь IP хаягтай байх ба (Internet Protocol Address) түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог юм. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочдоо хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг.Серверүүд нь үйл ажиллагаа,гүйцэтгэх үүргээрээ өөр өөр байдаг.Дараах серверүүд байна.
  • Мэйл сервер
  • Вэб сервер
  • Модем сервер
  • Факс сервер
  • Файл сервер
  • Принт сервер
Ерөнхийдөө программын зохицомж нь дотоод сүлжээний серверт хадгалагдана. Программыг байнга хэрэглэдэг хэрэглэгч нар нь үүнийгээ интернэтээс татаж аван, үүнийгээ дотоод хард дискнээсээ ажиллуулдаг болсон. Хэрэглэгч нар мөн принтлэх болон бусад үйлчилгээгээ дотоод сүлжээний серверээр дамжуулан захиалж болно. Хэрэглэгч нь файлуудаа дотоод сүлжээг ашиглан хамтран эзэмшиж болох ба унших болон бичих нь дотоод сүлжээний удирдлагаар явагдана. Дотоод сүлжээний сервер нь мөн web сервер маягаар хэрэглэгдэж болох ба интернэт орчны гадаад зөвшөөрөлгүй хандалтаас хамгаална.Server нь олон Client-аас ирсэн давхацсан холболтуудыг биелїїлэх боломжтой байдаг. Client нь хэрэглэгчийн хїсэлтйг илгээж хариултыг дэлгэцэнд харуулна. Client/Server хоёр хоорондоо харилцан холбогдохын тулд протоколыг ашигладаг. Протокол нь ямар server ашиглаж байгаагаас шалтгаалж янз бүр байдаг. Internet нь TCP/IP протоколыг ашигладаг. Бизнес болон байгууллагын хэрэгцээнээс шаарддаг.

Файл сервер
Файл сервер гэдэг нь интернет протокол ашиглан файл дамжуулах зориулалт бүхий программыг хэлдэг. Ихэнхи файл сервер нь FTP протоколыг ашигладаг учир заримдаа FTP сервер гэж дуудах тохиол ч бий.

Э-мэйл сервер гэж юу вэ?
За танд э-мэйл уншиж бичих боломж олгодог email client програм байлаа гэхэд, тэр програм чинь ямар нэгэн email server-т холбогдох хэрэгтэй болно. (харин Hotmail, Yahoo гэх мэт үнэгүй вэб э-мэйл үйлчилгээнүүд бол цаад компанийхаа серверийг хэрэглэж байгаа гэсэн үг). Интернэтэд холбогдсон компъютерт тусгай програм хангамжыг суулгаад server болгон ашиглаж болно. Ингэвэл бусад хүмүүс энэ компъютер луу хандаж ямар нэгэн мэдээлэл авах боломжтой болно.
Э-мэйл сервер бол э-мэйл шуудангуудыг бусад үйлчлэгч эсвэл өөр серверүүдийн хооронд дамжуулах болон хадгалах ажиллагааг хэрэгжүүлж ажлын голыг нугалдаг. Мэйл сервер нь хадгалах зай болон хэрэглэгчийн шуудандаа хандах дүрмийг тодорхойлох мөн хэрэглэгчдийн жагсаалт бас холболтын модулиудаас тогтдог.
Хадгалах зай нь дотоод хэрэглэгчдийн шууданг хадгалах бөгөөд шуудангуудыг бусад газруудруу дамжуулан өнгөрүүлэх ба тэдгээрийг түр зуур хадгалах үйлчилгээтэй. Энэ нь ихэвчлэн энгийн өгөгдлийн сангийн мэдээлэл байдаг. Бүртгэгдсэн хэрэглэгчдийн илгээх гэж байгаа шуудангуудыг аюултай эсвэл сэжигтэй гэж үзвэл серверийн эзэмшигч нь явуулах эсэхийг нь шийдэж болно. Жишээ ямар нэгэн хэрэглэгч нь тусгай хаягт болон компанид шуудан илгээж болох эсэхийг шийдэж болно.
Хэрэглэгчдийн жагсаалт нь э-мэйл серверийн өгөгдлийн санд бүртгэлтэй байгаа хэрэглэгчдийн байрлал болон хоорондын холболтыг хангадаг.
Холболтын модуль нь шуудан зөв дамжигдсан баталгаа болон бусад э-мэйл үйлчлэгчид болон серверүүдийн хоорондын холболтыг хангах харилцааг зохицуулдаг.
Э-мэйл серверийн гол шаардлага нь програм, модулиудыг суулгаж ашиглахад амар байх явдал байдаг. Хэрэглэгчид заримдээ э-мэйл серверийн зохион байгуулагчруу тэдгээрийн хэрэглэгчийн жагсаалтанд бүртгэлтэй хэрнээ дээрх үйлчилгээг дэмжихгүй байна хэмээн гомдолдог. Ихэнх мэйл серверүүд нь гаднаас хэвийн үйл ажиллагааг нь хангахад зориулагдан тохируулагдсан байдаг. Энэ нь заримдаа шуудан илгээх болон бусад зарим үйл ажиллгаанд саад болох эсвэл ийм байдал үүсч болзошгүй нөхцлийг урьдаас тогтоосон байдаг.
Ихэнх э-мэйлийн хувьд хэрэглэгчид төдийлэн мэдээд байдаггүй зүйл бол э-мэйлийг хэрхэн дамжуулж байгаа болон түүн дээр ажиллаж байгаа протоколууд юм. Мөн зарим хэрэглэгчид э-мэйлийг хаана хадгалагдаж байдаг талаар муухан төсөөлөлтэй байдгаас э-мэйл нь байнга л байж байдаг зүйл мэт санадаг. SMTP, POP3 болон IMAP протоколууд нь маш нарийн ажиллагаатай учраас э-мэйл шуудангийнхаа толгойн хэсэгт дараах хэд хэдэн чухал шаардлагатай мэдээллийг агуулж дамжуулдаг.
  • Server IP – Серверийн IP хаяг
  • Client IP – Харилцагчийн IP хаяг
  • Server Port – Серверийн портын дугаар
  • Client Port – Харилцагчийн портын дугаар
  • E-mail protocol ID – Э-мэйл протоколын дугаар
  • E-mail Sender – Э-мэйл илгээгч
  • E-mail Recipient List – Э-мэйл хүлээн авагчын жагсаалт
  • Total Recipient Count – Нийт хүлээн авагчын тоо
  • Message ID – Шуудангийн дугаар
  • Status – Төлөв байдал
Эдгээр нь тухайн э-мэйлийг хүлээн авах ёстой хэрэглэгчийн э-мэйл сервер хүртэл үнэн зөв дамжигдах хүртэлх бүх л мэдээллийг сүлжээний түвшин бүрд дамжуулахад маш чухал байдаг. Энэ э-мэйл нь хүлээн авах хүний хувийн шуудангийн хайрцагт хүрч хадгалагдах болон тухайн шууданг ирсэн эсэхийг шалгах хүртэл нэлээдгүй олон э-мэйл серверийг дамжин өнгөрөх бөгөөд тэр хэрээрээ мөн эрсдэлд өртөх магадлал нь өсдөг. Иймээс э-мэйл сервертэй албан байгууллага Интернэт Үйлчилгээ Үзүүлэгчид бүгдээрээ тэдгээрийн нууцлалын асуудал дээр маш их анхаарч ажиллах хэрэгтэй болдог.

Dota-ийн баатруудын түүх

 
Skeleton King
Өөрийн газар нутгийг чин үэнэнчээр хамгааалан сайн үйлсийг бүтээх эрмэлзлээр дүүрэн байсан нэгэн баатрыг харын хүч харанхуйн тамд хүчээр унагаажээ. Одоо Люцифер түүнийг эргээд газар луу илгээжээ, гэхдээ одоо энэ газар дэлхий хорон муу бүхнээр дүүрэн болсоноос гадна өмнө нь баатар эр байсан тэрээр одоо араг ястануудын хаанд хувилан араасаа Ташуурын цэргийг дагуулан тулалдаж байгаа юм. Харанхуйн эзний тушаалыг л биелүүлэн Леорик хаан дэлхий дээр үхэл авчирч байна. Тэрээр өөрийн шидэт алхаар хүчтэй цохихоос гадна ойр хавьд байгаа дайснуудынхаа цусыг сорох чадвартай ажээ. Түүнийг үхэшгүй мөнх амьдралтай гэж ярих бөгөөд алханд өртсөн хэн ч болов эргэж сэхэхгүй гэлцдэг байна.
Night Stalker
Галан Легион сүйрэхээс өмнө Баланар нь Харанхуйн эзний нэг байсан. Одоо тэрээр өөрийн төлөө амьдраж байгаа бөгөөд өөрийн хамгийн том өстөн дайсан болох Шөний эльфуудийн эсрэг тулалдаж байна. Тэрээр сарны энергээр тэжээгддэг учир шөнийн цагаар илүү хүчтэй байдаг. Мөн Баланар байгалийг захирч чадах бөгөөд өөрийн хүслээр өдрийг шөнө болгох чадвартай юм. Түүний нэрийг зөвхөн дурьдах эсвэл түүнийг дөнгөж харахад айдас төрдөг байна.
Gorgon
Дайснуудаа чулуу болгон хувиргадаг байсан домогт Горгона-гийн нэрээр нэрлэгдсэн Наг гүнж. Хэдий Наг гүнж нь Горгона-ийн энэхүү чадварыг эзэмшээгүй ч гэсэн хамгийн хүчтэй баатар ч бахадмаар чадваруудыг тэрээр эзэмшижээ. Наг гүнж олон жилийн турш нум сумаар харваж хичээллэсний үр дүнд одоо тэрээр нэгэн зэрэг олон сумаар гайхалтай мэргэн харваж чаддаг болсон. Түүний ид шид өөрийг нь биеийн хүчний нөлөөллөс хамгаалах бамбай болдог. Агаар дахь электронуудыг хөдлгөөнд тодорхой чиглэлд оруулсанаар Наг гүнж цахилгаан гүйдэл үүсгэж чаддаг төдийгүй тэр гүйдэл нь нэг дайснаас нөгөөд шилжин тэднийг гэмтээдэг байна.
[color=red]Faerie Dragon
Ташуурын эсрэг дайтхын тулд эльфууд хамсаатнууд хайж байх үедээ орхигдсон газар нутагт маш гоёмсог луунуудыг илрүүлжээ. Эдгээр Гоёмсог Луунуудын хатан хаан Agrace болон эльфууд хооронд үүсээд байсан зөрчил энхийн замаар шийдвэрлэгдэсний дараагаар хатан хаан эльфуудэд туслуулхаар өөрийн зөвлөх Шайбу-г илгээсэн байна. Хэдий тэрээр жижиг биетэй болон ганцаараа тулулдах зантай боловч Шайбу нь дайснуудаа дэлбэрдэг гоёмсог бөмбөлөгүүдээр бууддаг. Мөн өөрийн бодол санааг биежүүлэх чадвартай тэрээр дайснуудаа хүй тэмтэрч чаддаг байна.
Templar Assassin
Домогт Aiur-ын шавь Lanaya нь сэтгэл зүйн тал дээр өндөр мэдлэгтэй бөгөөд стратегийн аллагыг давамгай эзэмшижээ. Түүний хорт хавхнууд болон бусад зальт аргууд нь довтлох үед дайснуудаа илүү гэмтээж, харин өөрийг нь хамгаалах хэрэгсэл болдог. Тэрээр сүүдрээр өөрийгөө нуун далдалж алга болдог бөгөөд хэрэгцээтэй үедээ эргэн гарч ирэн дайснуудаа устгадаг. Тэгэхээр өрсөлдөгчид түүнтэй хэдий чинээ цөөн учирна төдий чинээ тэд илүү удаан амьд явах болно.
Sacred Warrior
Хар Жад омогийн трольчууд нь аль эрт тэдний өвөг дээдсийн нутаг болохStranglethorn хөндийгөөс хөөгдсөн. Эдгээр трольчуудыг дайны талбар дээрхи хамгийн зэрлэг үндэстэн гэж олонхи нь үздэг. Тэдний нэг болох Huskar-ийн ааш араншингаас болж ингэж үзэх болжээ. Учир нь Huskar хэдий чинээ их гэмтсэн байна төдий чинээ улам хүчтэй болж дайснуудаа гэмтээдэг байна. Тэрээр дайснууд руугаа галтай жад шиддэг. Huskar нь үхэлээс үл айх бөгөөд өөрийн ард түмнийхээ төлөө Ташуурыг устгахын төлөө амиа хайрлахгүй тулалдана.
Storm Spirit
Raijin нь сүнснүүдийн шидийг гарамгай эзэмшсэн мэргэжилтэн бөгөөд аадар борооны үүлний хүчийг хамгийн сайн эзэмшсэн нэгэн. Тэрээр эльфуудийн талд ташуурын эсрэг тулалдаж байгаа. Тэрээр өөрийгөө болон ойр байгаа хамсаатнуудаа аянга дагуу унагаалгүйгээр дамжуулж явуулах чадвартай. Түүний үүрэг нь – өөрийн хамсаатнуудад дайснуудаа ялан дийлэхэд туслах юм.

Priestess of the Moon
Mirana нь эмийн ёсыг баримталдаг төдийгүй Элуна бурханы дээд ламтан бөгөөд дайны харанхуй талбар дээр эльфуудэд гэрэл гэгээ мэт болдог. Тэрээр дайтах үедээ дайснууд рууга онч мэргэнээр сумаа тавихаас гадна хязгааргүй олон оддыг дайснууд дээрээ унагадаг байна. Мөн түүнтэй хамт эльфуудын талд тулалдаж байгаа баатрууд нь дэргэд нь байхдаая дарч цуцахаа умартан илүү шаламгай болдог байна. Мөн хэрэгцээтэй үед тэрээр өөрийгөө болон хамсаатнуудаа бусдын нүднээс далдлах чадвартай юм.
Alchemist
Razzil нь өндөр чадвартай алхимич эрдэмтэн бөгөөд эльфууд түүний мэдлэг чадварыг Ташуурын эсрэг хэрэглэх химийн шинэ бэлдмэлийг туршихад хэрэглэдэг. Энэ баатар нь өөрийн шинэ бэлдмэлүүдийг үргэлж туршдаг аймшигийн царайтай огор мангасын мөрөн дээр нь суун тулаанд өөрийн биеэр оролцдог байна. Тэрээр ямар ч баатраас дутахааргүй олон авъас хүчтэй юм.

Twin Head Dragon
Дэлхийн Модны үндэсэнд олон мянган жил оршиж зөвхөн малтлагын үед олдсон энэ лууны насыг тогтооход түвэгтэй юм. Jakiro нь хоёр толгойтой, урьдчилан тааварлашгүй ааш авиртай, уур омог ихтэй энэ амьтан айдас төрүүлэх нь лавтай. Тэрээр өөрийн хувийн шалтгаанаар эльфуудын талд тулалдах болсон. Jakiro нь нууцлаг шидийн гаралтай учир тэрээр гал болон мөсний хүчний элементүүдтэй маш ойр оршдог. Үүнийхээ тусламжтайгаар тэрээр өөрийн замд хөндөлзсөн хэн бүхнийг устадаг. Ташуур энэ луунаас ангижрахын тулд бүхнийг хийх байсан учир нь Jakiro замд нь тааралдсан хэнийг ч болов хөлдөөдөг. Иймд түүнийг зогсоохгүй бол Ташуурын Хөлдөөсөн Хаан Сэнтий удахгүй устахад хүрнэ. 

Summon Oblivion

Түүнийг хүчээр үхэгсдийн ертөнцөөс ирүүлсэн бөгөөд өөрийн өмнөх амьдралын талаар бага сага зүйлийг тэрээр хааяа эргэн санадаг байна. Pugna нь некромантчуудын чадваруудыг бага зэрэг эзэмшсэн бөгөөд энэхүү эв хавгүй “шуудай яс” нь дайснуудаа хэсэг хугацаанд тамын ертөнцид шилжүүлэн таашаал авдаг төдийгүй тэднийг тэндээсээ ирхэд нь хорон бузар энергээр бууддаг ажээ. Ингэж тамлагдаж үзсэн баатрууд ярихдаа: Oblivion нь яг л амь амьдралыг дотроос нь сорж авч байгаа мэт аймшгтай зовоодог гэлцдэг. Ингэж зовоох нь түүнд богинохон ч болов таашаал, амьдралын амтыг мэдрүүлдэг ажээ.
Summon Lifestealer
Лордерон-д хэзээч юм бэ харуусаж харамсахыг үл мэддэг нэгэн маш их харамч хүн амьдардаг байжээ. Эцэстээ тэрээр Artha хан хүүгийн ариун бөгжийг хулгайлах гэж байгаад баригдад дүүжлэгдсэн байна. Гэвч түүний бие хорон муу санаагаар дүүрэн байсан учир энэ ертөнцийг зүгээр орхиж чадаагүй юм. Иймд үхэгсдийн ертөнцөөс буцаж ирэхдээ тэрээр аймшигт вампир болон мэндэлжээ. Тэрээр харамч хорон муу санааны жинхэнэ дүр юм.

Summon Lightning Revenant
Разор нь цахилгааны жинхэнэ хувилгаан юм. Тэрээр өөрөө амьд бие боловч зөвхөн сөнөөх нураах алах үйлийг хийдэг. Тэрээр цахилгаанаар дайснуудаа хүчтэй ниргэх боловч хамтрагчиддаа хэзээ ч гэмтэл учруулдаггүй. Разор нь цахилгаанаараа гайхал төрүүлэм мэргэн хурдан цохидог. Байгалийн цахилгаан гүйдлийн энэрэнгүй эзэн нь Разор юм. Түүнийг хэзээ ч үл тоомсорлож болохгүй бөгөөд зөвхөн хамгийн хүчтэй нь л түүнтэй тулах хэрэгтэй.
Summon Netherdrake
Харанхуйн эзний гарын шавь хорон муу санаатай нисэгч Вайпер нь хэрцгий бөгөөд хүчлээр нулимадаг юм. Түүний авъяас чадвар нь эртний даайчдыг хүртэл гайхшруулдаг байна. Тэрээр өөрийгөө хараан ингэснээр улам уур хилэнд автан хүчирхэгжижи өөрийн аюулгүй байдлыг үл харгалзан тулаанд ордаг юм. Вайперын шүлсний булчирхай нь хортой шүлс ялгаруулдаг бөгөөд энэ шүлс нь дайснуудын мэдрэлд нөлөөл тэднийг ноцтой гэмтээдэг байна. Энэхүү аймшигт мангастай тулулдахдаа болгоомжлох хэрэгтэй... учир нь түүний хар дүрс нь таны харж чадсан хамгийн сүүлийн дүрс байж болзошгүй.
Summon Faceless Void
Урьд өмнө нь тэрээр хүн байсан гэлцдэг гэвч түүний өмнөх амьдрал нь өөр шиг нь харнахуйгаар дүүрэн юм. Түүнийг ертөнц хоорондын хоосонд орон зайнд унагасан бөгөөд эргэж ирэхдээ тэрээр цаг хугацааг удирдаж чадах чадвартай болжээ. Тэр дайснуудаа хөлдөөхөөс гадна цохиигдохоосоо хэдэн хоромоор цаг хугацааг ухараан цохилтуудаас бултаж чаддаг. Тэрээр богинохон хугацаанд цаг хугацаа болон орон зайг тасдаж дайснууд болон хамсаатнуудаа хөлдөөн өөрөө харин энэ үед чөлөөтэй хөдөлж чаддаг. Хороо цэргүүд дундаас тэрээр хүүүсэн цэргээ цохих чадвартай бөгөөд энэ үед түүнийг харин хэн ч хараагүй байх явдал гардаг ажээ.
Summon Bone Fletcher
Эльфийн энэхүү харвачийн магнайн дээр дүрэлзэж байгаа мөнхийн гал нь түүний үхэл бол энгийн зүйл гэдгийг хэлж байгааа ажээ. Тэрээр гадаад гоо үзэмжиндээ маш их анхаардаг бөгөөд түүнийгээ төгөлдөржүүлэх зо рилготой юм. Шаардлагатай үед тэрээр өөрийнхөө хамсаатнуудыг хүртэл устгаж тэднээс урвахад бэлэн байдаг. Флетчер нь салхинаас хурдан гүйдэг байсан чадвараа хадгалсан төдийнгүй энэ чадвараа ашиглан дайснуудаа хоромын төдийл харваж алдаг байна. Мөн түүнчлэн сумаараа дайснуудаа харваж тэднийг шатаадаг юм.
Summon Queen of Pain
Акаша нь Фростморнын олзолж авсан олон сүнснүүдийн нэг билээ. Баншитай адил Харанхуйн эзэнт зүтгэхээр булшнаасаа боссон тэрээр дахин ариун бодис болохыг хүүссэн байна. Тэрээр Суккубагийн чадваруудыг ойд тэнүүчилж явахдаа суржээ. Акаша-г Өвдөлтийн хатан хаан гэж нэрлэсэн нь үнэхээр оновчтой юм учир нь тэрээр дайснуудынхаа өвдөлтийг мэдрэн таашаал авдаг байна. Ингэхдээ суккубагийн хорт хутгыг ашиглахаас гадна сэтгэл донслогомоор чанга хашгиралтаа ашигладаг юм. Акашаа нь дайснуудынх нь хэнгэрэг хагартал чанга орилдог төдийгүй ингэж хашгираснаас нь болж газар дэлхи хүртэл тайван байж чадахгүй доргиж чичирдэг байна.

Summon Slithereen Guard
Нагын хүчирхэг хаан Слардар нь Галан Легионы довтолсоны дараагаар далайн гүнээс гарч иржээ. Довтолгооны дараа орчлон дэлхийд эмх замбараагүй байдал үүссэнийг дайламдуулан эртнээс үзэн яддаг байсан Шөнийн Эльфуудыг хөнөөхөөр шийдсэн байна. Иймээс тэрээр Ташууртай нэгдэжээ. Түүний трайдар нь агуу их хүчтэй бөгөөд ямарч баатрын хамгаалалт, хуягийг хялбархан бут цохих чадвартай юм.
Summon Nerubian Assassin
Ануб'арак нь өмнө нь өөрсдийнхнийхээ дунд шилдэг нь байжээ, гэвч Аалзнуудын 2-р дайнд алагджээ. Үхэгсдийн эзэн түүнд мөнхий амьдрал бэлэглэхдээ өөрт нь үнэнчээр зүтгэх хариу болзол тавьжээ. Ануб'арак нь гадуураа өргөст хуягтай бөгөөд энэ хуяг нь бараг л үл нэвтлэм төдийгүй түүн рүү довтолсон дайсанд гэмтэл учруулдаг байна. Ануб'арак-т аюул тулгарсан үед тэрээр эдгээр өргөсүүдээрээ дайснууд руугаа буудан тэднийг ноцтой гэмтээдэг ажээ. Ануб'арак сөрөг энергийн хүчтэй урсгалаар дайснууд руугаа буудахаас гадна харанхуйн хүчтэй цохилтыг эзэмшижээ.
Summon Doom Bringer
Харанхуйн эзэн Саргарасын удирдлаган доор Галан Легионы тамын цэргүүд анх удаа довтолгоо хийхэд тэр дунд Люцифер шилдгийн нэг байжээ. Түүний жинхэнэ эзэн нь өөрийг нь Харанхуйн эзэнд үнэнч байхыг захисан юм байна. Иймд тэрээр эзнийхээ эхэлсэн хэргийг үргэлжлүүлэн Саргарасын талд тулалдаж байгаа юм. Люцифер дайснуудда айдас төрүүлэн шидийн тусламжтайгаар газар дэлхийг галд автуулна. Тэрээр барьцаанд хэнийг ч авдаггүй зөвхөн устгаж үгүй хийхийг л мэднэ. Харин түүнтэй үргэлжлүүлэн зөрүүдлэн тулалдаж байгаа хэнийг ч болов Люцифер тамлан шаналгаж алдаг байна.

World of War Craft-ын тухай

Титанууд ба Орчлон ертөнцийн үүсэл.
------------- Дайн тулаантай болон амгалан тайван оршихуйн дээр гялалзах од эрхэс , энэ бүхэн хаанаас эхтэй тухай эрэгцүүлэл яахын аргагүй төрүүлдэг. Их үүсэл буюу их тэсрэлтийн тухай энд өгүүлснээр Азеротын түүх эхэлж байна. Матери анх маш өндөр халуунтайгаар нэгэн цэгт бөөгнөрч байгаад их хүчтэйгээр дэлбэрч түүний дүнд эгэл хэсгүүд тал бүр тэлж аажмаар бодис гараг эрхэс эцэст нь амьдрал бий болжээ.
------------- Харин энэ бүхнийг Титанууд хийсэн гэдэгт хэн ч хэзээ ч маргалдах санаа төрж байсангүй. Бурхныг хэн ч хэзээ ч айх сэтгэлгүйгээр харааж байгаагүйтэй адил. Тэд дэлбэрэлтийг 4532 жил бэлтгэсэн бол дэлбэрэлт болон гараг эрхсийн үүсэл ердөө л 1 жил хагас эзэлнэ. Дэлбэрэлт Титануудын тооцоолсноос хурдан болсон тул тэд юм бүхэнд яарах хэрэгтэй болсон юм. Аварга, металл арьстай Титан хэмээх бурхад сансар огторгуйн тэртээгээс шинэхэн буй болсон гарагт хүчирхэг бөгөөд том уулс, уудам бөгөөд баян хээр талыг бүтээж эхлэв. Ахуй ертөнцөд догшин ширүүн тэнгэр , гайхалтай уян хатан атмосферийг бий болголоо. Анхны эзэмшигчид буюу анхдагч үндэстнүүдийг бий болгосноор бүтээн байгуулалт дуусч тэднийг сайжруулах, бүрэн бүтэн байдлыг нь хангах буюу дараагийн шатны ажил эхлэв.
--------------Титануудын элит хэсэг буюу Пантеон хэмээгч сайн санаат бурхад бүтээн байгуулалтын эхний эринд ирэв. Тэд ирснээр Доод Тамаас хамгаалах хамгаалалтын анхны шугамыг бий болгож цаашид үргэлж бие биеэ сэргээн үүрд мөнхийн хамгаалалт бий болгох явдал байлаа. Доод Там гэдэг нь Орчлонгийн түмэн гаригтай хүчний холбоосоор холбогдсон муу санаат шидтэнгүүд, дарангуйлагч байгаад ялагдсан жанжид, зөвхөн элдэв хорон санааг л бодож байдаг армийн эх нутаг, эх гараг байсан юм. Тэднийг ямар хэлбэртэй хэзээ юу хийхийг яагаад ч тайлбарлах аргагүй. Иймээс ч Титануудад мөнхийн заналхйилэл болсон Доод тамыг устгах зорилгоор сүллчийн дэлбэрэлтийг хийжээ. Ингэхийн тулд асар олон жилийн турш асар олон дайныг ухаалаг хийх зорилго Титануудын өмнө тавигдаж байсан боловч Пантеонууд бүтээн байгуулалтын сүүлчийн эрины дараа тухайн гарагийг Титануудтай хамт орхих тухай заалт Дээд бурхадтай 12560 жилийн өмнө хийсэн одоо болтол хүчинтэй гэрээнд тусгагдсан байсан юм.
------------- Бүтээн байгуулалтын сүүлчийн эрин дуусч байлаа.....
Саргерас, хэн хийгээд хэрхэн урвасан тухай.
------------- Доод там гэрээг мэдэж байсан учраас бүтээн байгуулалтын сүүлчийн эрин дуусмагц Титануудын бүтээсэн ертөнцөд холбоогоо тогтоолоо. Үүнийг мэдсэн даруйдаа Пантеонууд өөрсдийн эгнээн дэх шилдэг дайчин Саргерасд хамгаалалтын анхны шугамыг хариуцуулав. Саргерасын эцэг Тунгарас буг чөтгөрийн ангуучин байгаад алуулсан бөгөөд үхэхээсээ хэдхэн жилийн өмнө хүүгээ Пантеонуудын эгнээнд оруулаад санаа амар Эдемд очжээ. Пантеонууд хүүд анхаарлаа хандуулсны хүчинд тэрбээр шилдэг жанжин , эрэлхэг дайчин , гарамгай удирдагч болон өсчээ . Хэдэн мянган жил Саргерас олон янзын чөтгөрийн үндэстэнтэй таарч байсан боловч дийлэгдэшгүй хоёр янзын хүчтэй таарч байжээ.
------------ Эхнийх нь аймшигт Эрадарчууд. Тамын удганууд, варлокын хүчээр тэд асар олон гарагуудыг захирдаг байсан нь тэдний гол хүч. Титанууд болон Эрадарчуудын дайны явцад үхдэл болон сул доройчуудыг Эрадарчууд урвуулан авснаар хүчний харьцаа Титануудад муугаар эргэж эхэлмэгц Титанууд заль гарган асар олон тооны шилдэг шидтэнгүүдээ үхдэл болгон Эрадарын ар талд гаргасан байна. Шидтэнгүүд дайсны гүн ар талд сүнс урвуулалтын хэсэгт очмогц шидэт хаалга буюу портал нээж цэргүүдээ оруулснаар урвуулалтын явц тасарц нэгмөсөн сүйрснээр өмнө нь алдсан бүх хүчээ Титанчууд эргүүлэн олж авчээ. Ингээд дайнд Титанууд ялж Эрадарыг Доод тамын мухарт цоожилсон гэдэг. Энэ дайн болон түүний дараах 2 мянган жил Саргерасын хувьд ялгуусан баярын эрин байсан юм.
------------ Эрадарчуудын эсрэг дайны порталын явц болон эхлэл хэсэгт алдсан хэдэн мянган үнэнч цэргүүдыг нь зүгээр нүдээ аниад түлхчихсэн Титануудын шийдвэрт бухимдаж байсан Саргерасыг дахин дайнд томилов. Энэ удаа Титануудын тушаалыг үл хэрэгссэн Натрезимчүүдын эсрэг явсан байна. Эрадарт болсон хядлагыг эсэргүүцсэн Dreadlord буюу вампирууд Титануудын тушаалыг санаатайгаар зөрчиж бусад гараг дээр оршигчдыг түрэмгийлэн тэдний оюун бодлыг эзэмдэж эхэлжээ. Тэднийг Саргерас хялбархан дийлсэн боловч сэтгэл санаагаар унаж өөртөө болон Титануудад итгэлгүй болсон нь бусдыг айлгаж байлаа.
------------- Энэ дайны дараа өрөвдөлтэй бөгөөд цорын ганцаараа гарагыг Түнэр харанхуй хэмээх агуу ертөнцтэй ганцааранг нь тэмцэлдүүлж , түүнийг хамгаалах гэдэг утгаггүй юм байна хэмээн Саргерас бодсон гэдэг. Өөрийн дотор болж буй түймрийн утааг бусдад мэдэгдүүлэхгүйн тулд Саргерас өөрийн эзэмшил гарагтаа очин албанаасаа чөлөөлөгдөхийг хүссэнийг Пантеонууд зөвшөөрөв.
------------- Бүтээн байгуулалтын сүүлчийн эрины төлөвлөгөө санаснаар биш нэг л буруу хачин болоод байгаад Саргерас Титануудыг буруутгаж эхлэв. Тэр нь яваандаа үзэн ядах үзэл болон хувирч түүний бүх л биеийг гал түймэр эзэмдэн авчээ. Нүд , гар хөл, цээжнээс нь түймэр олгойдож юм бүхэн буруу зөрүү санагдана.
------------- Энэ эрчээрээ Саргерас Доод Там орж тэндээс Эрадарчууд болон Натрезимчуудыг суллан өөрийн армийг үүсгэв. Эхлээд өөрийн шадар 2 баатрыг сонгосон байна. Kil’Jaeden буюу армийн хүчийг олж цуглуулах үүрэгтэй баатар, нөгөөх нь Archimonde буюу Титануудын хамгаалагчдыг устгах тэдний хамааралтай бүхнийг үгүй хийх даалгавартай баатар байлаа. Ингээд Доод тамд Титануудыг илэрхий эсэргүүцсэн хүч бий болсон нь хэдэн мянган жилийн дайны эхийг тавьсан түүхтэй. Энэ их дайны суурийг Титанууд өөрсдийн эгнээн дундаас өөрсдөө бий болгосноо хэтэрхий орой ухаарсан юм.
-------------- Килжаедэн эхлээд Dreadlord-уудыг эрхшээлдээ авахыг зорив. Tichondrus ахлагчтай dreadlord-ууд Ертөнц даяар муу хүчийг эрж олох хийгээд тэднийг эгнээндээ оруулах тал дээр мэргэшсэн элит арми байлаа. /Тухайн он тоололдоо. Түүнээс хойш энэ чиглэлд гарамгай олон үндэстэн бий болсон. Орч./
-------------- Харин Аркимонде өөрийн туслахаар Mannoroth-г сонгон авсан байна. Зэрлэг бөгөөд дураараа удирдагч Маннорот өөрийн зэрлэг армиа яаравчлан бүрүүлж эхлэлээ.
-------------- Ингээд Саргерас өөрийн Burning Legion буюу Галт легионыг нэгэнт бэлэн болсныг үзмэгц Азеротыг устгах Галт аян дайн буюу Burning Crusade-г эхлүүлжээ. Энэ өдрийг түүхэнд томоор бичин үлдээсэн байна.
Он тоолол : 3-р Пантеонуудын 20-р эрин. Анхны дайнаас 98,856 жилийн өмнө.

Монголын серверүүдийн IP хаяг

CS тоглодог залуустаа монголын серверүүдийн IP хаягуудыг оруулж байна

Internet Protocols / Server Names
202.126.93.91:27015 #1 UlusNet CS1.6 Public 24/7
202.126.93.92:27015
#2 UlusNet CS1.6 Public 24/7
202.126.93.93:27015 #3 UlusNet CS1.6 sYm Public 24/7
202.126.93.94:27015
#4 UlusNet CS1.6 GunGame 24/7
202.126.93.95:27015 #5 UlusNet CS1.6 JumP 24/7

203.160.54.28:27015 HaNs Public CepBep #1203.160.54.28:27016 HaNs Public CepBep #2203.160.54.28:27017 HaNs Zombie PlagueCepBep #3203.160.54.28:27018 HaNs GunGame CepBep #4203.160.54.28:27019 HaNs Match CepBep #5 |sXe|
180.149.95.10 Nomadic Warriors 202.180.218.135:27015 [ErroR|CreW] Public
202.180.218.135:27106 [ErroR|CreW] Bf2
202.180.218.135:27017 [ErroR|GirlZ] Server
202.180.218.135:27018 [ErroR|Crew] Match
202.170.69.6:27015   Css.mn server
203.34.37.9:27015    AIAX Public 1
203.34.37.9:27016    AIAX Public 2
203.34.37.9:27017    AIAX 5vs5  (sxe)    Pass match

202.55.176.91:27015    Sky Public 1
202.55.176.91:27016    Sky Public 2
202.55.176.91:27017    Sky Public 3
202.55.176.91:27018    Sky Public 4
202.55.176.91:27019    Sky 5vs5

202.131.227.202:27016    ~E.x.S~ Match Server
202.131.227.202:27015    ~E.X.S~ Public Server

h4x0r.servegame.com            #1 [h4x0r!!] Public server 1
h4x0r.servegame.com:27016  #2 [h4x0r] Public Server 2 
h4x0r.servegame.com:27017  #3 [h4x0r] GunGame Server 3
h4x0r.servegame.com:27018  #4 [h4x0r] Zombie Server 4
h4x0r.servegame.com:27019  #5 [h4x0r] Deathmatch Server 5
h4x0r.servegame.com:27020  #5 [h4x0r] Jump Server 6

202.55.182.38:27015 S oNe GaMinG Public Server
202.55.182.38:27016 S oNe GaMinG Girls Server
202.55.182.38:27017 S oNe GaMinG Match Server
203.34.37.19:27015  GoLDeN K![L]LeR CS server
203.34.37.19:27016  GoLDeN K![L]LeR CSBf2 server
203.34.37.19:27017  [K]eeN [G]!rLs' server
202.70.36.163:27015  [VooDoo.mN] - Public Server
202.70.36.163:27016  [VooDoo.mN] - GunGame Server
202.70.36.163:27017  [VooDoo.mN] - Match Server
202.5.199.16:27015  [SzC] Publice Server
202.5.199.16:27016  [SzC] Publice Server2
203.34.37.26:27015   -*NCC*- Public Server1
203.34.37.26:27016   -*NCC*- Public Server2
203.34.37.26:27017   -*NCC*- Public Server3
203.34.37.26:27018   -*NCC*- Match Server
203.34.37.65:27015    [mNNNNoRR] Public Server
203.34.37.65:27017     [V]-sHoCk*
headshot1.zapto.org  .::HeaD^$h0T^C[L]aN::. Public Server

Интернетийн үг хэллэгүүд / Internet words

Posted in
А
AAF - As a Friend - Найзууд шиг
ADIH - Another Day In Hell - Өөр нэгэн хүндхэн өдөр
ADIP - Another Day in Paradise - Өөр нэгэн сайхан өдөр
AEAP - As Early As Possible - Аль болох эрт
AFAICR - As far as I can recall / remember - хэзээ санана тэр үедээ
AFAP - As Far As Possible - Бүхий л боломжоороо
ASL эсвэл A/S/L - Age / sex / location - нас хүйс байрлал
ASLP эсвэл A/S/L/P - Age, sex, location, picture - нас хүйс байрлал зураг
ATM - At the moment - Яг энэ мөчид, энэ үед

В
B2B - Business to Business - Бизнэсээс бизнэс буюу хувь хэрэглэгчээс илүүтэйгээр байгууллагат төвлөрөх
B2C - Business to Customer - хэрэглэгчдэд төвлөрсөн бизнэс
B4 - Before - Өмнө
BBIAB - Be back in a bit - Удахгүй холбогдоё
BFF - Best Friends Forever - Сайн найзууд үүрд хамтдаа
BFN - Bye For Now[2 - Одоохондоо баяртай
blog - web log or an online journal - Онлайн сэтгүүл, веб бичлэг
BTW - By the way - Дашрамд хэлэхэд

C
CMIIW - Correct me if Im wrong - Буруу байвал зөв болгож засаарай
crapplet - A poorly written computer application - Тааруухан бичигдсэн компьютер програм
CU - See you (later) - дараа уулзая
CYA - See ya, Cover Your Ass - Баяртай, мэргэжлийнхэн хэрэглэдэг баяртай гэсэн утга

D
D/L - Download - Таталт
DND - Do not disturb - Битгий саад бол

E
EOF - End of File - Файлын төгсгөл
EOM - End of Message - Мессежийн төгсгөл
EOL- End of Life. Device or hardware that is at the end of its productlife cycle. End of Line - Амьдралын төгсгөл эсвэл бүтээгдэхүүний буюухардверийн амьдралын мөчлөгийн төгсгөл
ETA - Estimated time of arrival - Ойролцоогоор очих цаг

F
FAQ - Frequently Asked Question(s) - Байнга асуугддаг асуултууд
FOAF - Friend of a friend - Найзын найз
FTFY - Fixed that for you - Үүнийг засчихсан
FYI - For your information - Мэдээлэлд тань

G
GG - Good game - Сайн тоглолоо
GL - Good luck, used before commencing a game - Амжилт хүсье, тоглоом эхлэхээс өмнө хэрэглэдэг
GMTA - Great minds think alike - Ухаантай хүмүүс ижил байдлаар сэтгэх, бодох

H
HAND - have a nice day - Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.
HF - Have fun - Хөгжилтэй байгаарай
haxor or H4x0r - Hacker - Хакер
hit- Веб серверт хийсэн шаардлага , интернэт хайлтын үр дүн, Веб хуудасачааллаж байна. Энэ нь вебхуудсын зочилогч гэдгээс өөр юм
home page - Веб хуудасны эхлэл хуудас, техникийн нэр нь "index"
hot list - Нээлттэй боломжтой URL-уудын цуглуулга, заримдаа текст файлууд боломжтой байдаг.
HTH - Hope this / that helps - Энэ туслана гэдэгт найдаж байна.

I
IBTL - Түгжигдэхээс өмнө
IDK - I dont know - Мэдэхгүй
IONO - I dont know - Би мэдэхгүй
IWSN - I want sex now - Би яг одоо секс хүсэж байна
IYKWIM - If you know what I mean - Хэрвээ чи миний юу гэснийг мэдэж байгаа бол
Information superhighway - The Internet (AKA: I-way, infobahn) - Интернэт

J
JAS - Just a sec - Түр хүлээгээрэй
JK or j/k - Just kidding, or joke - Зүгээр л тоглосон юм аа, хошигнол

K
k or kk - OK - тэгье, болж байна
KISS - Keep it simple stupid - энгийн тэнэгээр нь хадгал
KOS - Kill on sight - Харангуутаа устга
KTHX - OK, thanks - Тэгэлгүй яахав, баярлалаа

L
lag - Интэрнэтийн хурд саарах серверийн асуудлаас болоод хурд удаашрах
LMIRL - Lets meet in real life - Жинхэнээрээ уулзацгаая
LMK - Let me know - Би мэдмээр байна
LOL - Laughing out loud, laugh out loud - Чангаар инээх
LTNS - Long time no see - Удаан холбогдсонгүй шүү
lulz - corruption of LOL - LOL
lurker - Хэлэлцэж байгаа сэдэвт оролцохгүйгээр группэд байнга зочлогч
LYLAB - Love you like a brother - Ах шигээ чамд хайртай
LYLAS - Love you like a sister - Эгч шигээ чамд хайртай
M8 - Mate - нөхөр, хамтран ажиллагч, хань

N
N1 - Nice one - Ихэвчлэн тоглоомд хэрэглэдэг гоё байлаа
NE1 - "Anyone" - Хэн нэгэн
NP - No problem - Асуудалгүй
NS - Nice shot - Сайхан цохилоо ихэвчлэн тоглоомд хэрэглэдэг.
NSFW - Ажиллахад аюултай, анхааруулга
NVM, NVMD, or nm - Nevermind, not much - Юу ч биш ээ

O
O RLY - Oh really? - Өө тийм үү?
OIC - Oh, I see - Аан ойлголоо
OFN - Old freaking news - Өө хуучнаараа л
OMG - Oh my god - Өө бурхан минь
ONOZ - Oh, no - Өө үгүй ээ
OP - Original poster - Эх материал
OS - Operating system - Үйлдлийн систем

P
PAW - Parents are watching - Эцэг эх харж байна аа
PEBKAC/PEBCAK - Компьютерийн гар болон сандалтай холбоотой асуудал
PLMK - Please let me know - надад мэдэгдээрэй
PPL - People - Хүмүүс
pr0n - Intentional misspelling of porn - Порно-ы Олон улсын алдаатай үсэглэл

R
rehi (or merely re) - Hello again - Дахиад сайн уу
RL - Real Life - бодит амьдрал
RTFS - Read the f***ing source - Хараал идсэн эх үүсвэрийг нь унш даа

S
SCNR - Sorry, could not resist - уучлалт гуйж байна, гэхдээ өөртөө тусалж чадахгүй нь ээ
SFW - Safe for Work, see NSFW - Ажиллахад аюулгүй
sk8/sk8r/sk8er - skate/skater - Гулгагч
smiley - Another name for emoticons - Сэтгэл хөдлөлүүдийн өөр нэг нэр
SMH - Shaking my head - Толгойгоо сэгсэрч байна
SNAFU - Situation normal: Энгийн нөхцөл байдал
Snail mail - Normal paper mail service - Энгийн цаасан майлын үйлчилгээ
SOHF - Sense of humor failure - хүн чанарын алдаа
spider - The program behind a search engine - хайх системийн ар талын програм
STFU - Shut the f*** up - Ярихаа бол, амаа тат

T
TBF - Time between failures - Алдаа хоорондох цаг
TBH - To be honest - Шударгаар бол
TG - Thats great - Үнэхээр гайхалтай
TGIF - Thank God its Friday - Ашгүй амралтын өдрүүд
TMI - Too much information - Хэтэрхий их мэдээлэл
TOS - Terms of service - Үйлчилгээний нөхцөл
TTBOMK - To the best of my knowledge - Одоог хүртэлх миний мэдэж байгаа гэвэл
TY - Thank you - Баярлалаа
TYT - Take your time - Битгий яар

W
W/ or W/O - With or without - хамт эсвэл үгүй
W/E - Whatever - Юу ч байсан яахав
WRT - With respect / regard to - Хүндэтгэж байна
WTB - Want to buy - Худалдаж авахыг хүсэж байна
WUG - What you got? - Юу олж мэдсэн?
W8 - Wait - Хүлээж байгаарай

Y
YAGTOH - you are going to own him -Чи түүнийг өөрийнхөө болгох болно.
YKW - You know what? - Юу гээч?
YOYO - Youre On Your Own - Өөрийнхөөрөө байна
YW - Youre welcome - Зүгээр дээ

Windows XP гын User эрхийн пасс ыг арилгах / Remove the windows xp user's password

Posted in
1-р алхам:Эхлээд та бүхэн ПС гээ рестарт хийнэ дараагаар BIOS ын орчноос F8 товчийг дархад дараах зураг харагдана.Эндээс та Safe mode Сонголтыг хийнэ дараагийн алхамд шилжинэ.
2-р алхам: Доорхи зурганд үзүүлсэнээр Administrator гэсэн сонголтоор орход та саадгүй орох боломжтой. Энэ юу гэсэн үг вэ гэхээр заримдаа үйлдэлийн систем суулгахдаа суулгаж байгаа хүн нь Password хийсэн байвал та нэвтэрч чадахгүй юм. Гэхдээ ихэнхи тохиолдол нууц үггүй байдаг.
3-р алхам: Ингээд та Safe mode орчинд нэвтрэн орлоо. Одоо бидны зорилго бол нууд үг арилгах юм. Та эхлээд START>>Settings>>Contol Panel>>user accounts гэж нэвтрэн орох хэрэгтэй. Тэгээд та доорхи зурганд(3) үзүүлсэн user account тохиргоо хийх орчин гарж ирмэгц та Student эсвэл User гэх сонголтыг хийх хэрэгтэй. Энэ жишээ авсан зурагийг өөрийн пс дээрээс авсан тул тийм сонголт алга байна. Та ер нь пасс солих гэж байгаагаа л сонгох хэрэгтэй. За тэгээд сонгомоц Remove password гэж бичиг харагдах болно. Тэгээд ПС гээ рестарт хийнэ саадгүй нэвтэрч болох юм.

файлыг хогийн саванд оруулахгүйгээр шууд устгадаг болгох вэ ? / Delete fileskiping Recycle bin

Posted in
Хогийн саванд оруулахгүйгээр шууд устгана гэхээр зарим хүмүүс shift +delete гэж бодож байгаа байх тэгвэл таны бодож байгаа буруу байна. та зүгээр delete дарахад л хогийн саванд орохгүйгээр шүуд л устах болно. Яг л shift +delete дарж байгаа юм шиг.

1. start ->run гэж ороод gpedit.msc гэж бичээд ок.
2. дараа нь User Configuration->Administrative Templates->Windows Components->Windows Explorer гэсэн дараалалаар ор.
3. баруун талын харилцах цонхноос нь Do not move deleted files to the Recycle Bin олоод ороод Enable болго.
5. одоо та ямар нэг файлаа Delete гээд устгаад үз хогийн саванд чинь орохгүй байгаа биз. Enjoy

windows xp Balloon цонхыг идэвхгүй болгох / Disable windows xp Balloon

Posted in
Windows Xp -нь autoupdates, registering a Passport, Windows Messenger зэргийг vргэлж сануулж , ажлуулах жижиг balloon цонх гаргаж ирдэг. Хэрвээ та vvнээс залхаж байгаа бол доорх тохиргоог run regedit дээр єєрчлєєрэй.

HKEY_CURRENT_USER/Software/Microsoft/Windows/Current Version/Explorer/Advanced - дотор баруун товчоо дараад newDWORD гэж сонгоод EnableBalloonTips гэсэн нэртэй утга vvсгэх хэрэгтэй. Тэнд hexodecimal - утгыг нь 0 болгох ёстойг анхаарна уу.

Firefox дээр баруун даралтын хэрхэн идэвхтэй , идэвхгүй болго вэ ? / disable and activity mouse 2 the firefox

Posted in
Сүүлийн үед зарим блог болон вэб сайтууд оюуны хулгайгаас сэрэмжлэн mouse -ны баруун даралтыг идэхгүй бологодог javascript код ашигладаг болжээ.Ингэснээр mouse 2 дархад гарч ирдэг туслах цэсийг хорьдог ба энэ нь зарим тохиолдолд төвөгтэй байдаг. жишээ нь : зураг татаж авах, линк код сануулах, видёо татах гэх мэт зүйлсд саад учруулдаг. Тэгвэл энэхүү mouse 2 -ыг хориод байгаа кодыг хэрхэн идэвхгүй ба идэвхтэй болгохыг зааж өгөе.

1. та мэдээж FireFox вэб хөтөж ашигладаг байх хэрэгтэй.
2. Firefox -ын Tools -цэсрүү ороод options -ыг сонго.
3. Content табыг сонгоод Advanced товчлуур дээр дар. Доорх зургаас харнуу!!!!
4. гарч ирэх жижиг цонхноос Disable or replace context menus урд чагтыг арилга. Хэрэв идэвхгүй болгох бол түрүүний чагтыг чагтлаад идэвжинэ дээ.

Windows xp StarUp дууг хэрхэн солих вэ ? / Change Windows xp StarUp Sound

Posted in
Өнөөдөрийн хичээлээр windows xp -ын start up дуу буюу ( асахдаа дугардаг аяыг) хэрхэн өөрийн дуртай аяар солих тухай заах болно.
1.Start --> Settings --> Control Panels руу орно.
2. Sounds and Audio Devices -руу ороод "sound" табыг сонгоно.
3. start windows гэсэнийг сонго.
4. Browse.. товчон дээр дарж өөрийн өөрийн дуртай дуугаа сонго. Гэхдээ таны сонгох дуу зөвхөн wav төрөлтөй байх хэрэгтэй гэдгийг анхаар . Хэрэв танд wav төрөлтөй дуу байхгүй бол доорх программыг татаж аваад Mp3 дууг wav төрөлрүү хувиргаад хувиргасан дуугаа сонгоход л хангалттай.

Хэрхэн shutdown, restart, log off menu-г mouse 2 дээрээ нэмэх вэ ?

Posted in

Энэ удаагийн хичээлээрээ хэрхэн shutdown, restart, log off menu-г mouse 2 дээрээ нэмэх талаар заах болно.

1)Open notepad start ->  Accessories -> Notepad  , доорх кодыг бүгдийг notepad дээр хуул.
Windows Registry Editor Version 5.00;Add log off option to My Computer(Computer) context menu [HKEY_CLASSES_ROOT\CLSID\{20D04FE0-3AEA-1069-A2D8-08002B30309D}\shell\ Log Off \command] @=”shutdown -l -f -t 2 ;Add log off option to My Computer(Computer) context menu [HKEY_CLASSES_ROOT\CLSID\{20D04FE0-3AEA-1069-A2D8-08002B30309D}\shell\ Restart \command]@=”shutdown -r -f -t 3;Add log off option to My Computer(Computer) context menu[HKEY_CLASSES_ROOT\CLSID\{20D04FE0-3AEA-1069-A2D8-08002B30309D}\shell\ Turn Off computer \command]@=”shutdown -s -f -t 3
дээрх кодыг татаж авах бол  энд дар
2) одоо desktop дээрээ save хийж хадгал. доорх зураг шиг хадгал. файлын нэр юу ч байж болох бөгөөд хамгийн гол нь файлынхаа нэрний ард ".reg" гэж бичээрэй. жишээ нь : hack.reg гэх мэт.

3) та одоо дэлэгцэн дээрээ хадгалсан файлаа ажлуул yes -ийг сонгоод дараа нь ок дар тэгээд одоо my computer дээрээ mouse 2 оо дараад үз. Та зөв хийсэн бол хамгийн эхний зурагтай адилхан харагдах болно.Good luck hack

Хэрхэн Windows xp дээр Алдааны цонх гардаггүй болгох вэ ? / Disable error reports in windows xp

Posted in
Бидний бараг л өдөр бүр хардаг зүйлсийн нэг  зүйл бол алдааны цонх юм. Ямар нэг программын алдаа гархад энэ цонх  байнга гарч ирдэг. Тэгвэл энэхүү алдааны цонхыг хэрхэн идэвхгүй болгохыг заая.
1* My computer дээрээ баруун товчоо дараад Properties гэсэн рүү ороод гарч цонхноос Advanced гэсэн табыг сонго.
Error Reporting гэсэн товчыг дарж ороод  Disable error Reporting гэсэнийг сонгоод ок дараад гар.
тэгээд л гүйцээ

Task Manager-ийг яаж идэвхжүүлэх вэ? / Active Task manager

Posted in
ctrl+Alt+Del дараад TaskManager рүүгээ орох гэтэл “Task Manager has been disabled by your administrator” гэсэн бичиг гараад болохгүй байна уу?

* Start--->Run гэж ороод Regedit гэж бичээд Enter дар

HKEY_CURRENT_USERSoftwareMicrosoftWindowsCurrentVersionPoliciesSystem
гэсэн хэсгийг сонгоод
* Баруун талын цонхноос DisableTaskMgr гэсэн өгөгдлийг устга болохгүй бол доорх аргыг хэрэглээд үз.

* Start--->Run руу ороод gpedit.msc гэж бичээд OK

User Configuration/Administrative Templates/System/Ctrl+Alt+Delete Options/Remove Task Manager
гэсэн хэсгийг олоод
* Remove Task Manager option дээр 2 товш
* Not Configured болгож тохируул

Ингээд л боллоо

F1-F12 товчлууруудыг хэрхэн ашиглах вэ?

Posted in
Хүмүүс компьютерийг ашигладаг боловч бүрэн дүүрэн, амар хялбараар, цаг хэмнэлттэйгээр ашиглаж чаддаггүй. Компьютерийг заавал хулганаар биш зөвхөн keyboard өөр ашиглаж болно. Гэтэл хүмүүс keyboard өөс илүүтэйгээр хулганыг их ашигладаг. Одоо өгөх гэж байгаа зөвлөгөө маань keyboard ийг илүү сайн ашиглах хийгээд, хэрхэн бага хугацаанд үйлдэл хийх тухай юм. Энэ зөвлөгөө зарим хүмүүст энгийн санагдаж болох ч зарим нэгэн мэдэхгүй хүмүүст зориуллаа.

Компьютерын keyboard ийн дээд хэсэгт байрлах F1-F12 гэсэн товчлууруудыг Function key хэмээн нэрлэдэг ба эдгээр үйлдлийн түлхүүрүүд нь таны компьютерийн хэрэглээнд өдөр бүр хэрэглэгддэг гэж болно. Эдгээр түлхүүрүүд нь ихэнхдээ бусад товчлууруудтай хамт хэрэглэгддэг. Жишээ нь CTRL , ALT , Shift товчлуурууд. Тэгвэл одоо та F1-F12 гэсэн товчлууруудын хэрэглээ хийгээд онцлог талыг нь мэдсэнээр компьютерийнхээ хэрэглээнд өргөнөөр ашиглаж болох ба таны ажлыг хөнгөвчилөх болно.

F1 нь ихэнхдээ танд Help menu буюу туслах цэсийг гаргаж өгдөг. Жишээ нь та Microsoft Word дээр ажиллаж байлаа гэхэд F1 товчлуурыг дарах үед Microsoft Word ийн туслах цэс автоматаар гарч ирэх болно.

Тэгэхээр та заавал хулганаараа туслах цэсийг гаргаж ирэх хэрэггүй болно гэсэн үг юм. Мөн Windows desktop, Windows Explorer нээлттэй байх үед та F1 дээр дарах аваас Windows ийн туслах цэс гарч ирнэ.

F2 Та Windows дээр ажиллаж байх үедээ F2 ийг ямар нэг юмыг дахин нэрлэх буюу нэрийг нь солих үедээ ашиглаж болно. Үүнийг Windows дээр Rename гэж нэрлэдэг. Тэгэхээр та F2 ийг ашиглаад сурчих аваас ямар нэг file, folder ыхоо нэрийг солихын тулд заавал хулганыхаа баруун талд дарж rename хийх хэрэггүй болно гэсэн үг.

F3 Та windows дээр ажиллаж байх үедээ хайлт хийх хэрэгтэй болох юм бол заавал search дарахгүйгээр F3 товчлуурыг дарахад л болоо. Хайх нүүр өөрөө гараад ирэх болно.

F4 нь нилээд түгээмэл хэрэглэгддэг ба F4 ийг дарсанаар хаягны жагсаалтууд гарах болно. Жишээ нь та Internet Explorer дээр ажиллаж байх үедээ F4 товчийг дарах аваас таны зочилж байсан интернет хаягуудын хаягууд гарч ирнэ гэсэн үг юм.

Энэ нь танд интернетийн хаягийг хурдан хайх ба хурдан үйлдэл хийх бололцоог олгох болно. Мөн та ажиллаж буй нүүрээ хаахыг хүсэх аваас F4 товчийг Alt товчлууртай хамт дарах хэрэгтэй. Ингэхэд таны ажиллаж байсан нүүр хаагдах болно.

F5 бол refresh түлхүүр буюу засах, шинэчлэх зориулалттай юм. Бид интернетэд байх үедээ тухайн нүүртээ update хийх эсвэл дахин эхнээс нь эхлэх үедээ refresh хийдэг шүү дээ.
F6 нь курсорыг программын бүтэцтэй холбож байдаг. Жишээ нь та энэ товчлуураар нэг нүүрээс нөгөө нүүрлүү шилжиж болдог.

F7 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F7 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүд рүү нь орж харж болно.

F8 Та компьютераа асааж байх үедээ F8 дээр дарах юм бол таны компьютэр Safe Mode оор асах болно. Энэ нь компьютерийг асуудалтай буюу алдаатай байгаа үед асаах нөхцөл юм.

F9 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F9 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүд рүү нь орж харж болно.

F10 нь олон программууд дээр menu bar буюу цэсийг гаргаж ирэхэд ашиглагддаг. Та F10 ийг цэсийг идэвхжүүлэхдээ ашигладаг ба харин бусад товчлууруудаар цэс дотор үйлдэл хийдэг. F10 ийг дарж байхдаа мөн Shift товчлуурыг хамт дарах юм бол shortcut menu гарч ирэх буюу Шууд хүргэх линкүүдийг гаргаж ирнэ.

F11 Та Internet Explorer дээр ажиллаж байхдаа F11 ийг дарах аваас таны үзэж байсан нүүр том хэмжээгээр буюу дэлгэц дүүрэн байдлаар гарч ирнэ(Full screen mode). Ингэснээр бүх toolbars ууд алга болж дэлгэц илүү том болж харагдана. Харин та хэрвээ дэлгэцээ буцаад хэвийн байдалд нь оруулмаар байвал дахин F11 дээр дарахад болно.

F12 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F12 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүд рүү нь орж харж болно Гэхдээ эдгээр түлхүүр товчлууруудын хэрэглэгдэх хэрэглээ нь бүх программ дээр адил байдаггүй гэдгийг та санах хэрэгтэй. Дээрх хэрэглээ нь нийтлэг хэрэглэгддэг хэрэглээ юм.

Компьютерээс шалтгаалах өвчин / computer and discase

Posted in
Цаг үеийн шаардлагаар хүмүүс аль хэдийнээ компьютерийн дотно анд болсон. Түүнээс болж нуруу хөших болон нүдний хараа мууддаг талаар ч бас бишгүй л сонссон биз ээ. Тэгвэл компьютер дээр ажиллаж байгаа хүмүүс хэт удаан хөдөлгөөнгүй байснаас насанд хүрэгсэд остеохондроз,
хүүхдүүд сколиозоор өвчилдөг байна. Мөн энэ удаан суух үйл явц нь аарцгийн эрхтнүүдийн цусны эргэлтийг сааруулахад хүргэж түрүү булчирхайн үрэвсэл үүсэх гол нөхцөл болдог гэнэ шүү. Компьютер дээ ажиллаж байгаа болгон програмист биш учраас бэлтгэсэн материалаа хадгалах зуршил суугаагүй, бага хэмжээний алдаа, гацах зэргээс болж байнгын стресст орж байдаг нь тархины инфаркт болоход хүргэж болзошгүйг эмч нар бас анхааруулж байна. Дээрх бүхнээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн арга байна. Энэ нь та ердөө л 2-3 цаг тутамд хараагаа амрааж, 4 цаг тутамд босож биеийнхээ чилээг гаргаж, гар хурууны дасгал хийж байх хэрэгтэй. Эцэст нь таатай мэдээлэл дуулгахад монголд үйл ажиллагаа явуулж буй хэвлэх үйлдвэрийн эх бэлтгэгчид гар хуруу болон нүдний дасгалыг тогтмол хийж хэвшсэн гэнэ. Та гэсэн үзээд алдахад буруутах зүйл огтхон ч үгүй билээ.

Интернэт ашиглан хэрхэн Мэдлэгээ өргөжүүлэх вэ?

Posted in
Интернэт гэдэг агуу том сүлжээ бидэнд асар их мэдээллийг чөлөөтэйгээр авах боломжийг олгодог. Интернэтээр дамжуулан мэдлэг боловсролоо өргөжүүлнэ гэдэг сайхан санаа мөн интернэт сайхан эхлэл болно. Гэвч та хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй мөн нэмэлт мэдээлэлд
өлөх мөнгө байхгүй байшаа бол энэ зөвлөмж танд туслах болно.
Алхмууд:
1. Унш. Ном гэдэг ертөнцийг харах цонх гэдэг тэгвэл бид интернэтээр дамжуулан тэр ертөнцийг харах боломж байна. Доор бид онлайнаар ном унших боломж бүхий вебсйатуудыг жагсаалаа.
• http://www.elibrary.mn/
• http://sit.num.edu.mn/
• http://www.internom.mn энэхүү вебсайтаас та шинээр орчуулагдан гарсан болон унших шаардлагатай бүхий л номын талаар авах боломжтой.

Хэрэв та англи хэл дээрх номнуудыг сонирхож байвал: http://www.adherents.com/people/100_novel.html вебсайтаар зочлоорой 100 топ зохиолыг унших боломжтой байгаа.
2. Та сонирхолтой санагдсан номоо сонгож авсан бол үүнийг худалдаж авч болох буюу компьютертаа татаж авч уншиж болно.
3. Хэрэв та ном онлайнаар уншихаас бага зэрэг төвөгшөөж байгаа бол англи хэлний мэдлэгт тань давхар тус болохоор audio ном бүхий вебсайтуудаар зочилж заавал үзээрэй. Та ажлаа хийхийн хажуугаар номоо давхар сонсох бүрэн боломжтой.
http://www.podiobooks.com/title/nocturnal
http://librivox.org/
4. Интернэтээр хөгжим сонс. Зөвхөн өөрийн сонирхдог төрөл жанраас гадна jazz, classic, рок, хип хоп, R&B бүх төрлийн хөгжмийн урсгалыг сонирхон сонс. Та дуу хөгжмөөс шинэ төрлийн мэдрэмж, эрч хүчийг олж авахаас гадна олон сайхан хамтлагуудыг таалах болно. Үнэгүй мр3 дууг Download.com -ээс татаж авч болно. Монгол дуунуудын хувьд www.ontoli.com , www.horom.com , www.hehe.mn зэрэг вебсaйтуудаас татах боломж байдаг.
5. Онлайнаар хичээлд суух. Их сургууль, сургуулиудын өргөтгөлд нь лекц материал нь үнэгүй татаж авахаар тавигдсан байдаг. Энэ нь таньд мэдлэгээ өргөжүүлэхэд асар их боломжийг олгож байгаа бөгөөд өөрийн мэргэжлийн дагуух хичээлүүдийг татаж авч судлах боломжтой. http://www.oculture.com/2006/10/university_podc.html энэхүү вебсайтад орон сонирхож үзээрэй. Мөн та интернэтээр өөрийн хайлтыг хийсэн ч болно.
6. Онлайнаар боловсролын холбогдолтой кинонууд үз. Одоо их сургуулиуд өөрсдийн лекц болон материалаа видео хэлбэрээр хийгдсэн татаж авахад үнэгүй жижиг хэмжээний кино болон интернэтэд тавигддаг болсон. Мөн та educational film гэсэн хайлтыг youtube, google-ийн видео хайлтаар хайн түүхийн холбогдолтой, шинжлэх ухааны гэээд олон мэдлэгийг тань өргөжүүлэх видеог үнэгүйгээр үзэх боломжтой. Доорх вебүүдийг санал болгож байна. http://www.filmannex.com/movie/film/ , http://www.atomfilms.com/home.jsp
7. Өөр хэл дээр кино үз. Аливаа орны соёл, хүмүүс гээд олон зүйлсийг мэдэхэд тань хэл зайлшгүй хэрэг болно. Өөрийн сонирхол дээр үндэслэн мөн ирээдүй хэтээ төлөвлөн та ямарваа нэг гадаад хэл судлах хэрэгтэй. Судалсан хэл дээрээ кино үзнэ гэдэг нэг талаараа мэдлэгт тань дусал нэмэр, сэтгэлд тань торгон мэдрэмж нэмэх юм шүү. http://www.word2word.com/coursead.html энэхүү вебсайтад хэл үнэгүй сурах боломжтой зочлоод үзээрэй.
8. Та үнэхээр өөрийнхөө мэдлэгийг өргөжүүлмээр байна уу тэгвэл философи, шашин зэрэг төрлүүдээр сонирхлоо өргөжүүлээрэй!
Зөвлөгөө:
• Онлайнаар хайлт хий, та юуг олж мэдэж болохоо мэдэхгүй шүү дээ. Та төсөөлж ч байгаагүй их мэдлэгийн далайд умбах ч юм билүү.
• Wikipedia гэх мэт вебсайтаар зочилж мэдээллүүдийг унш холбогдох вебсайтуудаар аялаарай.
• Төлөвлөгөө бүхий жагсаалт гаргаарай ингэснээрээ та сургууль ажилдаа ч бас анхаарлаа хандуулж чадах болно.

Хэрхэн модемийн хурдыг ихэсгэх вэ?

Posted in
Модемын хурдыг ихэсгэснээр мэдээж интернэт тань илүү хурдан болж та илүү үр дүнтэй ажиллах бололцоотой болно. Ямарваа нэг файл, програм, дуу татахад тэр байтугай интернэт суурьтай програм ачааллуулахад интернэтийн хурд хэр байгаагаас ихээхэн шалтгаалдаг.
Тэгэхээр хэрхэн модемийнхоо хурдыг сайжруулах вэ?
Алхам 1.
My computer-ийг сонгож баруун товчийг дар. Properties-г сонгож Device Manager-ийг даран Port гэсэн сонголтыг сонгоно./Хэрэв Port гэсэн сонголтыг олохгүй бол шууд modem-ийг сонгоно / Ингээд modem port-ийг сонгоно.
Алхам 2.
Мэдээллийн bit хэсэг дээр дарж хэмжээг нь ихэсгэх хэрэгтэй. Flow control-ийг сонгон дарж үүнийг none гэсэн хэлбэрт шилжүүлнэ.
Алхам 3.
Port дээр --> Go to Advanced гэснийг сонгон дарж FIFO гэсэн хувилбар тэмдэглэгдсэн эсэхийг сайтар шалгаж үзэх хэрэгтэй. Үүний дараа хүлээж авах болон шилжүүлэх сонголтууд max хэмжээн дээрээ тавигдсан байх шаардлагатай.
Ингээд л модемийн хурд ихэсэж таны интернэт хэрэглээ сайжрах боллоо.

Flash дискнээс вирус авахгүй байх арга.

Posted in

Image
Сүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар  нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр

дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна...
Нэгдүгээрт:
Start - Run цэсийг ажиллуулж "gpedit.msc" гэж бичээд ok дарна
Хоёрдугаарт:
Зурган дээр байгаа Administrative Templates дээр дараад баруун талд байгаа System рүү ороод Turn off Autoplay рүү орно.
Гуравдугаарт:
Гарж ирсэн цонхноос Enabled - г сонгоод , Turn off Autoplay on: гэснийг All drives болгоод OK дарна. Ингээд л боллоо. Одоо та флаш дискээ хийх тоолондоо эхлээд вирусыг нь шалгаж байх л юм бол таны компьютер чинь вирусдахгүй гэсэн үг. Жич /Вирусны программаа байнга шинэчилж байх хэрэгтэй ! ! ! /

Дэлхийн хамгийн үнэтэй 10 гар утас / expensive 10 mobile in world

Posted in
Хамгийн үнэтэй 10 гар утасыг тодруулахад хамгийн үнэтэй нь 1,3 сая долларын үнэ хүрчээ.
1. Тансаг, хээнцэр загварын гар утас үйлдвэрлэдгээрээ алдартай Vertu компаний Goldvish “Le million” гар утас одоогоор дэлхийн хамгийн үнэтэй гар утаст тооцогдож байна. 1 сая доллараар үнэлэгдсэн энэхүү гар утас нь Геннисын номонд дэлхийн хамгийн үнэтэй гар утсаар бүртгэгдсэн бөгөөд хэд хэдэн том үнэт чулуун шигтгээгээр чимэглэгджээ.

2. Мөн Vertu компаний гар утас Vertu Signature Cobra нь 310,000 долларын үнэтэй бөгөөд гар утасны нүүрэн дэхь үнэт чулуун шигтгээтэй могойн хоёр нүд нь 439-ийн бадмаараг чулуу юм.

3. Sony Ericsson -ны “Black Diamond ” гар утас нь 300,000 доллараар үнэлэгдсэн бөгөөд энэ онд худалдаанд гарсан шинэхэн бүтээгдэхүүн юм. Гар утасны дэлгэцний хавтгай шийдэл үнэхээр гайхалтай болж чадсан. Мөн үнэт чулуун чимгэлэлтэй.

4. Vertu компаний “Diamond” гар утас 88,000 долларын үнэтэй, хоёр хажуу талаараа нилдээ цагаан алтаар чимэглэгдсэн.

5. Motorola-ийн тусгай загвар “ V220” гар утас нь 51,800 долларын үнэтэй. 1,200 шихрэг үнэт чулуун шигтгээ, 18 кратын алтны хольцтой.

6. Nokia компаниас гаргасан “Gold Edition Nokia 8800” гар утас нь 2,700 доллараар үнэлэгдсэн.

7. Mobiado компаний “Mobiado Professional EM” гар утас 1,900 долларын үнэтэйгээр худалдаанд гарсан. Сайн чанарын мод болон хамгийн бат бөх материал гэгддэг титанан гэртэй.

8. Samsung-ийн “ Serene” гэж нэрлэгдсэн энэхүү гар утасны үнэ 1,250 доллар. Дэлгэцний маш өвөрмөц шийдэлтэй болсноороо анхаарал татаж байгаа бөгөөд гар утасны хамгийн дэгжин загвар.

 

9. Nokia-ийн “Lamborghini 8800 Sirocco” тусгай загвар болох энэхүү гар утасны гэрэнд Италийн алдарт уралдааны машин үйлдвэрлэгч Lamborghini компаний лого сийлбэрлэгдсэн бөгөөд зөвхөн 500 ширхэг хийгдсэн байна.

10. Зөвхөн Орос улсад зарагдсан “Gresso” гар утасны гадар нь африкийн ховор хар мод болон титан, цэвэр алтаар хийгдсэн. Түүнчлэн “Gresso” гар утас нь тоонууд нь ром тоогоор хийгдсэн болон жинхэнэ алтан товчлууртай гэхчлэн сонирхолтой хэд хэдэн загвартай.


/бүх товчлуурууд жинхэнэ алтаар хийгдсэн загвар/

/ром тоотой загвар/

Windows Vista, Windows 7 зэрэг үйлдэлийн системүүдийг USB флэш дискнээс хэрхэн суулгах вэ?

Posted in
Танд хэрэг болох болон шаардлагатай зүйлс

- USB флэш дискнээс үйлдэлийн систем суулгах гэж байгаа компьютер чинь USB -нээс boot дуудах чадвартай байх.
- Windows Vista, Windows 7 зэрэг үйлдэлийн систем бүхий DVD (эсвэл ISO image + virtual drive)
- Хамгийн багадаа 4GB USB Flash Drive.
- Windows үйлдэлийн систем бүхий тухайн ажилыг гүйцэтгэх компьютер.

Шаардлагатай гэвэл та энэ бичлэгийг боокмаркндаа CTRL + D дарсанаар хадгалж болно.

Заавар

USB Drive-aa компьютертээ залгаад "Command Prompt" нээ.

Image

diskpart гэж бичээд Enter дарна уу.
list disk гэж бичээд Enter дарж таний usb диск хэддүгээр диск болохыг олж мэдэх хэрэгтэй. Зураган дээрээс манай нөхцөлд "Disk 3" бол USB drive байна. Таний нөхцөлд өөр байх болно.
select disk 3 гэж бичээд Enter дарна уу. (Таний нөхцөлд дискний дугаар өөр байх болно гэдгийг дахин сануулъя)
clean гэж бичээд Enter дарна уу.
create partition primary гэж бичээд Enter дарна уу.
select partition 1 гэж бичээд Enter дарна уу.
active гэж бичээд Enter дарна уу.
format fs=fat32 гэж бичээд Enter дарна уу. 100% болж дуустал нь хүлээнэ үү
assign гэж бичээд Enter дарна уу.
exit гэж бичээд Enter дарна уу.
exit гэж бичээд Enter дарна уу.

Image

"Run" цонхонд дараах command- ийг бичнэ үү
xcopy g:\*.* /s/e/f h:\

(Манай нөхцөлд g: нь Windows Vista/Windows 7 бүхий DVD, h: бол бидний бэлдсэн USB drive. Таний нөхцөлд өөр байх болно. Тус тусын үсгээр солино уу.
Жишээ нь: Таний Windows Vista/Windows 7 DVD D:, харин USB диск тань E: гэж байгаа бол xcopy d:\*.* /s/e/f e:\ гэж сольж бичих юм)

Image

Хуулж дуустал нь хүлээ

Image

За ингээд таний Windows Vista/Windows 7 бүхий USB флэш диск хэрэглэхэд бэлэн боллоо.

1 порцессор оор 2 компьютер / One protsessor to 2 Computer

Posted in

Сая nComputing гэгчийн талаар сонирхож яваад үбүнтү дээр нэгэн маш сонирхолтой боломж байдгийг олж мэдлээ. Хэрэв та гэртээ 1 компьютертай, интернет, бичиг баримт гэх мэт зүйлс хийдэг гэтэл хэн нэгэн гэр бүлийн гишүүн чинь булаацалдаад байдаг бол, эсвэл хэмнэлттэйгээр шинэ оффис байгуулах, сургалтын төвд олон компьютер ашиглах зэрэгт хэмнэлт гаргахыг хүсвэл наашаа суугаарай.
За зургаас хараад ойлгосон байх аа. Та дахин нэг шинэ компьютер авах хэрэггүй гар, хулгана, дахин нэг дэлгэц нэмж авахад л болох юм.
Гэхдээ өндөр хүчин чадал шаарддаг тоглоом, мэргэжлийн програм дээр ажиллах тохиолдолд асуудал гарах байх. Бусад энгийн хэрэглээнд бол асуудалгүй сайн ажилладаг.

Шаардагдах зүйлс:
1. 1 компьютер.
2. График гаралтууд:
  • Угаасаа дэлгэц залгах 2 оролттой бол шууд л энэ аргыг хэрэгжүүлж болно. (2 толгойтой VGA карт (VGA&DVI) эсвэл onboard дэлгэцийн карттай, дээр нь нэмэлт карт залгасан бол.)
  • Харин ийм биш бол ямар нэгэн байдлаар нэмэлтээр дэлгэцийн карт суулгах хэрэгтэй.
  • 1 оролттой 1 дэлгэцийн карттай тохиолдолд PCI slot-той (өөр онгорхой PCI-E, AGP зэрэг дэлгэцийн картны слот байвал мөн ашиглаж болно гэж бодож байна) дэлгэцийн карт нэмж авч суулгах хэрэгтэй. Бүр илүү олон терминалтай (доорх видео дээрх шиг 6-8 г.м) тохиолдолд PCI 2 толгойтой картууд олж авах хэрэгтэй. Жишээ нь: Энэ шиг PCI slot бүхий 2 толгойтой дэлгэцийн картууд олж суулгах хэрэгтэй. 6 терминалтай болно гэвэл 3х2=6 гэвэл 3 карттай байх хэрэгтэй гэсэн үг юм.
3. Нэмэлт дэлгэц, USB гар, хулгана, USB салаалагч, USB headset (чихэвч микрофон) г.м хэрэгслүүд.

Хэрхэн тохируулах:
  • Энд дарж орж Англи хэл дээр тохируулах зааврыг аваарай.
  • Мөн бас нэг холбоотой зааврыг энд дарж уншиж болно.
Зураг:


    
Сургалтын төвд иймэрхүү байдлаар байрлуулжээ.
   
Гэртээ бол ингэж байрлуулж болох нь.
   
Интернет мухлаг гэсэн нэртэй энэ байрлал аятайхан. 4 хүн өөд өөдөөсөө харж суух боломжтой. Дугуйтай.

Хард дисктэй танилцмаар байна уу?/ What is the hard disk

Posted in
zurag11956 оны 5MB багтаамжтай хатуу диск гэнээ. IBM буюу International Business Machines корпорацийн 1 тонн жинтэй бүтээгдэхүүн байсан байна. Тэгэхэд одоо Францын Lacie гэх компанийн 48 TB багтаамжтай хатуу диск буюу 1024 GB = 1 TB гэдэг чинь 49152 GB зайтай хатуу диск худалдаанд гараад жирийн хүмүүс олноороо авдаг гэнэ. Бас хүн амьтны үйлийг үзэх дуртай Германы Rapidshare-н сервер гэхэд л 4 PB буюу 4194304 GB-н багтаамжтай. Одоо хамгийн их багтаамжтай гэж үзэж байгаа 64GB -н флаш диск ч хэдэн жилийн дараа сайхан түүх болж үлдэх байх даа. Энэ их зайгаар жирийн бид юугаа хийхэв дээ. Тэгтэл юм улам нарийн болж байна аа. Зүгээр хэрэгтэй болов уу гээд доорх хэмжигдэхүүнүүдийг оруулчихлаа.

1 kilobyte (KB) 1,024 bytes
1 megabyte (MB) 1,048,576 bytes
1 gigabyte (GB) 1,073,741,824 bytes
1 terabyte (TB) 1,099,511,627,776 bytes
1 petabyte (PB) 1,125,899,906,842,624 bytes
Эндээс харахад хаана юунд зориулдаг нь тодорхой байх.
1024 PB = 1 EB
1024 EB = 1 ZB
1024 ZB = 1 YB
Hard Disk - Хатуу диск гэж юу вэ?
Өнөө цагт Hard Disk-гүй компъютер гэж бараг үгүй билээ. Мөн сүүлийн үеийн зарим видео тоглуулагч (ҮCR), дүрс билэгийн аппарат-камеруудад хүртэл кассетний оронд Hard Disk-г хэрэглэж байна. Дэлхий дээрх эдгээр олон хатуу дискнүүд ганцхан ижилхэн үүрэгтэй - эдгээр нь тоон хэлбэрт байгаа мэдээлэлийг харьцангуй удаан хугацаанд хадгалж чаддаг. Зөвхөн эдний тусламжтайгаар л компъютер "юмыг удаан хугацаанд марталгүй санаж байх" чадвартай болдог. Энэ удаагийн өгүүллэгээрээ бүгдээрээ энэхүү шидэт хайрцагны дотогшоо нэг өнгийгөөд харцгаая, мөн мэдээлэлийг хэрхэн яаж хадгалаад байгааг нь ч гэсэн сонирхоод үзэе.
Хатуу дискний тухай
Hard Disk-ны түүх 1950-аад оноос эхэлжээ. Анхны хатуу дискүүд нь одоогийн 21 инчийн телевизорын дайтай хэмжээтэй, гэхдээ дөнгөж хэдхэн мегабайтыг л хадгалах өчүүхэн багтаамжтай байжээ. Тухайн үед эдгээрийг Hard Disk ч гэж нэрлэж байсангүй, "fixed disk", "Winchesters" гэж нэрлэдэг байжээ. Харин сүүлээр нь "floppy disk" буюу "уян диск" гэсэний эсрэг гэдгээр нь "hard disk" буюу "хатуу диск" гэж нэрлэх болжээ. Гол учир нь Hard Disk-г соронзон оронтой хатуу материалаар (хөнгөнцагаан, шил гм.) хийдэг бол Floppy Disk нь пластик хальсан дээр мэдээлэлээ хадгална. Энгийнээр авч үзвэл хатуу диск, энгийн кассетте хоёрын хооронд нэг их ялгаа байхгүй. Ижилхэн л соронзон чанар ашиглаж мэдээлэлээ хадгална. Харин одоо хатуу диск, кассетте хоёрын хоорондын үндсэн ялгааг сонирхоцгоож, эндээс та бүхэн Hard Disk-ны талаар тодорхой ойлголт авах болов уу:
  • Кассеттны соронзон материал нь нарийхан пластик туузан дээр түрхэгдсэн байна. Харин хатуу дискэн дээрхи соронзон материал нь өндөр нягтралтай хөнгөнцагаан юмуу шилэн дискэн дэр түрхэгдсэн байна. Дараа нь үүнийгээ толь мэт гөлгөр болгож зүлгэсэн байна.
  • Кассеттны хувьд та урагшаа хойшоо гүйлгэж хүссэн мэдээлэлдээ хүрдэг бөгөөд, энэ нь тодорхой цаг авдагийг мэдэх билээ. Харин хатуу дискны аль ч хэсэг дээрхи мэдээлэлд агшин зуурт хүрэх боломжтой.
  • Кассеттэн дээрхи мэдээлэлийг уншихад унших/бичих толгой нь туузандаа шууд хүрэлцдэг бол, хатуу дискны унших/бичих толгой нь дискныхээ гадаргуу дээгүүр тодорхой хэмжээний зайтай гүйж, хэзээ ч дискэндээ яг хүрдэггүй.
  • Кассеттны тууз нь ойролцоогоор секундэд 5,08 см хурдтайгаар унших/бичих толгой дээгүүр гүйдэг бол, хатуу диск нь унших/бичих толгойн доогуураа дээд тал нь 272 км/цагийн хурдтайгаар эргэлднэ.
  • Хатуу дискэн дээрхи мэдээлэл нь кассеттны туузтай харьцуулбал маш өчүүхэн хэмжээний соронзон бүсэд хадгалагдах бөгөөд, энэ нь дискний нягт болон хурдыг нэмэгдүүлсэний үр дүн болно.
Эдгээр болон бусад олон нарийн шинж чанаруудад үндэслээд орчин үеийн Hard Disk-үүд нь өчүүхэн бага зайнд асар их мэдээлэл хадгалах боломжтой болсон ажээ. Хатуу дискний бас гол нэг давуу тал нь аль ч хэсэгт байгаа мэдээлэлдээ секундыг хэд хуваасантай тэнцэх богино хугацаанд хүрч уншиж чаддаг явдал юм. Одоо цагт жирийн персонал компъютеруудад 10-40 гигабайтын маш өндөр багтаамжтай хатуу дискүүд хэрэглэгдэх болжээ. Дискэн дээрх мэдээлэл нь файль хэлбэрээр хадгалагдна. Файль гэдэг нь энгийн үгээр хэлбэл ердөө л хэсэг байт мэдээлэл бөгөөд онцлог нь өөрийн гэсэн нэртэй байна. Байт гэдэг нь (энгийн үгээр хэлбэл) текстэн мэдээлэлийн тэмдэгтийн ASCII код байж болно, компъютерт биелүүлэх зүйлсийг нь заасан программын дотоод заавар код байж болно, эсвэл зургийн файлын цэгийн өнгөнүүд байж болох юм. Дотороо юуг ч агуулсан байлаа гэсэн файль гэдэг нь байтуудын цуваа хэлбэртэй байна. Хэрвээ тухайн эгшинд ажиллаж байгаа программ файль авах хүсэлт ирүүлбэл, Hard Disk нь уг файлын байтуудыг нь CPU-руу илгээнэ.
Хатуу дискны ажиллагааг үнэлэх хоёр хэмжүүр байна:
  • Data rate - буюу секундэд хэдэн байтыг CPU-руу илгээж чадахыг илтгэсэн хэмжээс. Ихэвчлэн секундэд 5-40 мегабайт байна.
  • Seek time - буюу CPU-с файль авах хүсэлт ирсэнээс хойш, хэр хугацааны дараа уг файлын анхны байтыг CPU-руу илгээж байгааг заасан хэмжээс. Энэ хугацаа нь ихэвчлэн 10-20 миллисекунд байна.
Дараагийн чухал үзүүлэлт нь мэдээжийн хэрэг хатуу дискний багтаамж - capacity байдаг.
Хатуу дискны дотор талд
Hard Disk-ны ажиллагааг ойлгох хамгийн үр дүнтэй арга бол дотогшоо нь өнгийж харах явдал юм.
Анхааруулах зүйл:
Hard Disk-г онгойлгож харах гэдэг нь үүнийг эвдлэнэ гэсэн үг билээ. Иймээс энэ туршилтыг өөрийн эвдрээгүй ажиллаж байгаа хатуу дискэндээ туршиж үзэхгүй байхыг танд зөвлөж байна!!
Энгийн Hard Disk нь нэг талдаа удирдах электроник микросхем хавтантай гадна талаараа гадны соронзон орноос хамгаалах хөнгөнцагааны тусгай хайлшан битүү бүрхүүл бүхий хайрцаг байна. Энэ микросхем хавтан нь соронзон хэлбэрт байгаа мэдээлэлийг байт болгож хувиргах, мөн буцааж хувиргах ажлыг гүйцэтгэнэ.
zurag2
Доорх зурган дээр дискыг эргүүлэгч моторны холболт, мөн хайрцаг доторхи гаднах агаарын даралтыг тэнцүүлэх зорилготой сайн чанарын шүүлтүүрээр тагласан нүх харагдаж байна.
zurag3
Ингээд энэ хайрцагийг нь онгойлгоод үнэхээрийн энгийн боловч, нэлээдгүй нарийн ажиллагааг гүйцэтгэж буй дотоод хэсэг нь харагдаж байна.
zurag4
Дээрх зурагнаас та дараах зүйлсийг харж байна:
  • Дискнүүд, асаалттай үедээ минутанд 3600-7200 удаа эргэлддэг бөгөөд үйлдвэрлэлийн үр дүнд гайхамшигтай гөлгөр чанартай болсон байна. Жирийн тольноос ялгарах зүйл огт үгүй мэт..
  • Унших/бичих толгойг хэрэгтэй байрлалд нь хүргэж байх зориулалттай "гар". Энэ гар нь зурагны зүүн дээд буланд харагдаж буй механизмаар удирдуулж, дискний голоос нь зах хүртэл гүйж байна. Энэ гар нь дискний захаас төв орж, буцаж зах руу нь очих энэ хөдөлгөөнөө маш их хурдтайгаар буюу ойролцоогоор секундэд 50 удаа гүйцэтгэнэ. Та бүхэний мэдэх Hard Disk-нээс мэдээлэл уншихад гардаг дарчигнах маягийн бөглүү дуу нь энэхүү гарны хурдтай нааш цааш хөдөлгөөнөөс болж үүсэж буй дуу юм.
Ихэнх хатуу дискэнд багтаамжыг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн дискыг давхарлан хэрэглэдэг. Энэ Hard Disk-ны хувьд гурван дисктэй, зургаан унших/бичих толгойтой байна.
zurag5
zurag6
Өндөр хурдтай шугаман мотор ашиглан, гарны хурдан бөгөөд нарийн хөдөгөөнийг хангана.
zurag7