Follow me on Twitter RSS FEED

Бяцхан вирус/ do virus

Posted in
Зураг
Та хэн нэгэнд зориулаад компьютерт нь бяцхаан бэлэг хийж болно шүү. Энэ нэг ёсний бяцхаан хорлол юм. За тэгээд оролдоод үзээрэй


Бага байхдаа би сургуулийнхаа комьютер дээр нэг ийм юм хийж дүрсгүйтэж байлаа. Манай комьютерийн багш яагаад байгааг нь ойлгохгүй "вирустчихэж" гэцэн форматлах гээд СД бариад зогсож байсан гээд боддоо. Би тэгээд яахавдээ их л мундаг хүн болж засч нтр од болж байлаа. Иймэрхүү бяцхан хорлолууд зөндөө байдаг. Тэдний нэг бол компьютер унтраах. Энийг хэн нэгний комьютер дээр хийхэд 1 минут удаан хүнд 3 минут л болох байх. Хэн нэгэнд үүнийг MSGR-ээр явуулж болно. За тэгээд доор зааварчилгааг дагаад хийгээрэй. Болж өгвөл сэтгэгдэлээ үлдээчээрэй.

Зааварчилгаа

1. Эхлээд дэлгэцний хаа нэг газарт хулганы баруун товчийг дараад New > Shortcut гэж сонго.

2. Гарч ирэх цонхны "Type the location of the item" гэдэг дээр shutdown -s -t 50 -c "энд хүссэн зүйлээ бич!" гэж бичнэ.
Тайлбарлавал:
shutdown : комьютерийг унтраах команд
-s : шууд утраах (shutdown). Энэний оронд -r гэж болно. Энэ нь Restart буюу унтаад асах команд.
-t : Энэ хугацаа зааж өгч байгаан. Хэрвээ энийг бичихгүй бол утраах команд шууд ажилна. Бичвэл тодорхой зааж өгсөн хугацааны дараа унтраах команд ажилна. Бичихдээ -t гэж бичээд зай аваад хугацаагаа бичнэ(1=1секунт, 60=1минут)
-c : Бичиг гаргаж болно. Жишээлбэл яагаад унтрааж байгаагаа биччихэж болно гэсэн үг. Бичихдээ -c гэж бичээд зай аваад " нээгээд хүссэн зүйлээ бичээд " хаана.

3. "Type a name for this shortcut" гэдэг дээр ямар нэг нэр өгнө. Хүний их хэрэглэдэг програмын нэр өгвөл тухайн хүн занганд унана гэсэн үг. Жишээлбэл : My Computer , Microsoft Word, Internet Explorer, Mozilla Firefox, Yahoo messenger гэх мэт

4. Finish товчин дээр дарсны дараа дэлгэц нь дээр чинь үүсэх болно. Тэрнийхээ Icon дүрсийг нь солиод л хэний ч анзаарамгүй бяцхаан хорлон сүйтгэгч бэлэн боллоо гэсэн үг.






Хэрвээ таньд ийм юм дохиолдвол та Start цэсний Run(WINDOW+R) руу ороод гялс  "shutdown -a" гээд биччих. Тэгвэл зүв зүгээр болно.

0 comments:

Post a Comment