Follow me on Twitter RSS FEED

Firefox дахь хамгийн хэрэгцээт 28 тохиргоо

Posted in
Та Firefox хэрэглэдэг бол одоо түүнийгээ өөрийн хүсэлтээр өөрчлөх боломжтой. Ингэснээр таны броузер хамаагүй хурдан эвтэйхэн болох болно.


Тохиргоог хийхдээ веб хуудасны хаяг бичих хэсэг дээр about:config гэж бичнэ.


Тэхээр таниас болгоомжтой байхыг анхааруулсан анхааруулга гарч ирнэ. Учир та firefox-ын дотоод тохиргоонуудыг өөрчилөх гэж байгаа.  "I'll be careful, I promise!" гэсэн товчлуур дээр дарж цааш үргэлжлүүлнэ.


За тэгээд доорх 28 тохиргооноос өөрийнхөө хүссэнийг сонгоод дагаад хийгээрэй.

  1. Хаяг бичдэг талбарын доор гардаг тулгууруудын тоог багасгах (устгах)
  2. Restore session үйлдэлийг идэвхгүй болгох
  3. Хуудас санах үйлдэлийн хугацааг өөрчлөх
  4. Зургийн өнгийн тохиргоо
  5. Вирусын эсрэг програмыг идэвхгүй болгох
  6. Табын гүйдэг болгох (scroll)
  7. Табын Х товчийг алга болгох/гаргах
  8. Script-уудын биелэх хугацааг сунгах
  9. Javascript кодыг үндсэн хэсэгтээ тавих
  10. Текст бичиж болохуйц бүх хэсгийг үсэглэн тааруулах
  11. Хайлтын үр дүнг шинэ Таб дээр гаргах
  12. Доош хураахад Physical Memory-г багасгах
  13. Firefox-ын хурдыг нэмэх
  14. Cache утгыг ихэсгэх/багасгах
  15. URL бичдэг талбарт дарахад URL тесктийг идэвхжүүлэх(сонгох)
  16. Автоматаар бичиж буй URL-г гүйцээх
  17. Бүх сайтуудыг адилхан томруулах
  18. Томруулах үйлдэлийн хязгаар тохируулах
  19. Backspace товчинд үүрэг олгох
  20. Offline cache нэмэх
  21. Автоматаар Firefox Bookmarks-ыг bookmarks.html болгох
  22. Сайжруулах нэмэлт шалгалтуудыг зогсоох
  23. Add-On суулгацын үед байдаг хүлээлтийг болиулах
  24. Эх кодыг өөрийн дуртай програм дээрээ үзэх
  25. "Save Link As" үйлдэлийн хугацааг нэмэх
  26. Fullscreen горминд байх хэрэглүүрийн хөдөлгөөн
  27. Fullscreen горим дахь autohide
  28. Add-On хайлтын хариуг нэмэх

Хаяг бичдэг талбарын доор гардаг тулгууруудын тоог багасгах (устгах)
Сайтын URL бичихээр л нэг цэс доошоо унж бичсэн үг үсгийг маань тааруулаад байдаг. Тэр яг стандарт нь 12 байдаг. Тэгвэл одоо тэрийг багасгаж ихсгэж устгаж болохоор боллоо.

browser.urlbar.maxRichResults
стандарт утга: 12
Өөрчлөх утга: хүссэн тоогоороо оруулж болно. Устгах бол -1 болгоно.


Restore session үйлдэлийг идэвхгүй болгох
Firefox 10 секунт тутам таны зорчилж буй сайтын хаягийг хадгалж гэнэтийн зүйлүүдээс сэргийлж байдаг. Нэг талаас хэрэгтэй ч нөгөө талаас энэ нь таны броузерийг хэт их ачаалуулдаг. Хэрвээ та энэ үйлдэлийг идэвхгүй болгомоор байвал browser.sessionstore.enabled-г false болгоно.
browser.sessionstore.enabled
стандарт утга: TRUE
Өөрчлөх утга: FALSE (идэвхгүй болгоно )

Хуудас санах үйлдэлийн хугацааг өөрчлөх
Firefox 10 секунт тутам таны зорчсон сайтуудыг хадгалдаг. Тэгвэл одоо хугацаа зааж өгж болно.
browser.sessionstore.interval
стандарт утга: 10000 (миллсекунтээр, 10 секунттай тэнцэнэ)
Өөрчлөх утга: хүссэн тоогоо (хэдэн сек болоод хадгалж баймаар байна? 1000=1сек, 60000=1минут)



Зургийн өнгийн тохиргоо
Та ямар нэг сайтыг үзэж байхад өнгө муутай эсвэл бүдэг санагдаад байдаг бол энийг ашиглаад өнгөний чанарыг нэмж хасч болно.
gfx.color_management.enabled
стандарт утга: FALSE
Өөрчлөх утга: TRUE


Вирусын эсрэг програмыг идэвхгүй болгох
Ямарч антивирус интернэт броузеруудын дотор орж хамгаалж байдаг. Харин Firefox өөрийн гэсэн хамгаалттай учир заавал давхар антивирусын програм ажилуулах шаадлгагагүй. Удаан болгохын нэмэр.
browser.download.manager.scanWhenDone
стандарт утга: TRUE
Өөрчлөх утга: FALSE


Табын гүйдэг болгох (scroll)
Энэ зургийг хараад ойлгож байгаа биз дээ

browser.tabs.tabMinWidth
стандарт утга: 100
Өөрчлөх утга: (устгахыг хүсвэл 0 гэнэ. Бусад нь өргөний хэмжээ болно)



Табын Х товчийг алга болгох/гаргах
Энэ бас ойлгомжтой байгаа байх. Би хааяаа табаа солих гэж байгаад Х товчин дээр дарчидын. Энийг алга болгочихвол илүү эвтэйхэн болно.


browser.tabs.closeButtons
стандарт утга: 1
Өөрчлөх утга: (0- Зөвхөн хуудасыг харуулж байгаа табын X товчыг харуулна бусад нь харагдахгүй. 1- Бүх таб дээр Х товч харагдана. 2- Табууд дээрх X товчуудыг харуулахгүй. 3- Бүх табуудын Х товч баруун захд байрлана)
Script-уудын биелэх хугацааг сунгах
Firefox-д script кодууд 10 секунданд хариу өгөхийг шаардана. Дараа тухай код ажилах эсвэл ажилахгүй зэрэг анхааруулга өгнө. Хэрвээ таны интернэт удаан бол энэний хугацаа ихсэгсэн нь дээр.
dom.max_script_run_time
стандарт утга: 10
Өөрчлөх утга: 20 (10-аас илүү утга оруулах хэрэгтэй)

Javascript кодыг үндсэн хэсэгтээ тавих
Та ямар нэг холбоос дээр дарахад шууд шинэ таб дээр гарч ирдэггүй ш дээ. Тэгвэл одоо дээгүүр байрлах сонголтууд дунд шинээр цонх үүсгэх гэх юм тавьж болно.
browser.link.open_newwindow.restriction
стандарт утга: 2 (шууд тухайн таб дээр дуудаж гаргана)
Өөрчлөх утга: (0- Шинэ цонх дотор гаргана, 1- Ямар ч шинэ цонх дээр нээгдэхгүй, 2- Хүсвэл шинэ цонх дээр гаргаж болно хүсэхгүй бол тухайн таб дээр дуудна)



Текст бичиж болохуйц бүх хэсгийг үсэглэн тааруулах
Google нтрээс юм хайх гээд бичихээр таны өмнө нь хайж байсан зүйлүүдтэй тохируулах гээд байдаг ш дээ. Тэрийг болиулна.
layout.spellcheckDefault
стандарт утга: 1
Өөрчлөх утга: 0



Хайлтын үр дүнг шинэ Таб дээр гаргах
Firefox дээд талдаа хайлтын системтэй байдаг. Тэрийг ашиглан юм хайхад хайлтанд олдсон зүйлүүдийг шинэ таб дээр гаргаж болдог
browser.search.openintab
стандарт утга: FALSE
Өөрчлөх утга: TRUE



Доош хураахад Physical Memory-г багасгах
Энэ үйлдэл Windows хэрэглэгчидэд зориулсан. Firefox-г доош нь хураахад хэвийн байгаа юм шиг ачаалалах хэрэг байна уу?
Цаад талын дэвсгэр дээр маузынхаа баруун товчийг дараад New>Boolean сонго.
Гарч ирэх цонхон дээр config.trim_on_minimize гэж бичээд OK
Дараагийх дээр нь TRUE гээд OK.



Firefox-ын хурдыг нэмэх

Хэдэн үйлдэлүүд бий.
network.http.pipelining
стандарт утга: FALSE
Өөрчлөх утга: TRUE

network.http.proxy.pipelining
стандарт утга: FALSE
Өөрчлөх утга: TRUE

network.http.pipelining.maxrequests
стандарт утга: 4
Өөрчлөх утга: 4өөс 8ын хооронд утга оруул

network.http.max-connections
стандарт утга: 30
Өөрчлөх утга: 96

network.http.max-connections-per-server
стандарт утга: 15
Өөрчлөх утга: 32


Cache утгыг ихэсгэх/багасгах
Ойлгомжтой байх
browser.cache.disk.capacity
стандарт утга: 50000 (KB-aap)
Өөрчлөх утга: (0-устгах, 50000 дээш бол нэмэгдэнэ, доош бол буурна. )



URL бичдэг талбарт дарахад URL тесктийг идэвхжүүлэх(сонгох)
Зурагаас хараад ойлгомжтой байх

browser.urlbar.clickSelectsAll
Өөрчлөх утга: (False: Идэвхжүүлэхгүй True: Идэвхжүүлнэ)



Автоматаар бичиж буй URL-г гүйцээх
URL бичих үед өмнө орж байсан сайтуудаас тохируулга хийн өөрөө гүйцээнэ.

browser.urlbar.autofill
стандарт утга: FALSE
Өөрчлөх утга: TRUE



Бүх сайтуудыг адилхан томруулах
Та Firefox-оор CTRL-оо даран Mouse-ны гол эргэдэг scroller-ooроо ямар ч хуудасыг томруулж харж болно. Тэгвэл одоо томруулах хуудасаа зөвхөн нэг бус олон сайтыг бүгд ижил байлгаж болохоор боллоо.
zoom.maxPercent
стандарт утга: 30 (хувь)
Өөрчлөх утга: Хүссэнээ



Backspace товчинд үүрэг олгох
Ихэнх броузерууд backspace товчоор өмнөх орж байсан хуудасруу ордог.Firefox-ч бас энэ товчийг ашигладаг. Гэхдээ та өөрөөр бас ашиглаж болох юм байна.
browser.backspace_action
стандарт утга: 2 (яахчгүй)
Өөрчлөх утга: 0- Өмнөх орж байсан хуудасруу шилжих 1- Өмнөх хуудасруу орох




Offline cache нэмэх
browser.cache.offline.capacity
стандарт утга: 512000 (KB)
Өөрчлөх утга: 512000 KB-аас дээш



Автоматаар Firefox Bookmarks-ыг bookmarks.html болгох
browser.bookmarks.autoExportHTML
стандарт утга: False
Өөрчлөх утга: True



Сайжруулах нэмэлт шалгалтуудыг зогсоох
Firefox автоматаар нэмэлт сайжруулалтуудыг хийдэг. Энийг зогсоож болдог.
Баруун товчоо дараад New>Boolean сонгоно.
Гарч ирэх цонх нь дээр extensions.checkCompatibility гэж оруулаад OK
Дараа нь False гэж бичээд OK.
Дахиад баруун товчоо дараад New>Boolean сонгоно.
extensions.checkUpdateSecurity гэж оруулаад OK Дараа False гээд OK



Сайжруулах нэмэлт шалгалтуудыг зогсоох
Add-On суулгахад хэдэн секунт хүлээдэг тэрийг зогсоож болно.

security.dialog_enable_delay
стандарт утга: 2000 (миллсекунт)
Өөрчлөх утга: 0- шууд эхлэнэ... Эсвэл хугацаагаа бичиж байна.



Эх кодыг өөрийн дуртай програм дээрээ үзэх
Бид нар ямар нэг хуудасны эх кодыг Mozilla Firefox-ын цонх нь дээр үздэг. Тэгвэл энүүгээр та өөрийн дуртай editor дээр харж болох юм байна. Жич: notepad, dreamweaver, word нтр...
view_source.editor.external
стандарт утга: False
Өөрчлөх утга: True

view_source.editor.path
стандарт утга: blank
Өөрчлөх утга: энд өөрийн програмаа сонгоно.



"Save Link As" үйлдэлийн хугацааг нэмэх
Browser.download.saveLinkAsFilenameTimeout
стандарт утга: 1000 (1 секунт)
Өөрчлөх утга: 1000-аас илүү утга (миллсекунтаар)



Fullscreen горминд байх хэрэглүүрийн хөдөлгөөн (animation)
Browser.fullscreen.animateUp
стандарт утга: 1
Өөрчлөх утга: 0- хөдөлгөөнийг болиулах 2- хөдгөөнт болгох



Fullscreen горим дахь хэрэглүүрүүдийн autohide

browser.fullscreen.autohide
стандарт утга: True (автоматаар алга болох)
Өөрчлөх утга: False (үргэлж харагдана.)




Add-On хайлтын хариуг нэмэх

extensions.getAddons.maxResults
стандарт утга: 5
Өөрчлөх утга: 5-аас илүү

0 comments:

Post a Comment