Follow me on Twitter RSS FEED

FTP ашиглах / ftp lesson

Posted in

За uCoz сайттай хүмүүстээ зориулаад FTP хэрхэн ашиглах талаар хичээл орууллаа. Ер нь манайхан файл upload хийхдээ ихэвчлэн сайтаасаа нэг нэгээр нь хуулж хийдэг бололтой. Тэгвэл одоо энэхүү FTP ашиглаад фолдер фолдероор нь хэрхэн хуулж хийхийг орууллаа


File Transfer Protocol буюу Файл Дамжуулах Протокол (FTP) нь хэрэглэгчдэд FTP серверээс файлыг авах болон тавих хялбар замыг бий болгодог. UCOZ үндсэн систем дотроо FTP сервер програм ftp-г агуулж байдаг. Энэ нь файлаа хуулах, устгах, хянах зэргийг төвөггүй болгодог.



1. Өөрийн сайтын Control Panel руу ор. Тэгээд нүүр хуудаснаас [ FTP details | гэдгийг олоод дар. Тэнд таны host, login зэрэг цаанаасаа өгөгдсөн байх ба та зөвхөн нууц үгийг өгсөн байх шаардлагатай. Хэрвээ та нууц үг хийсэн бол  password гэсний ард password for FTP гэж байх ёстой.



2. Одоо FTP-тэй харьцдаг програм олж ав. Core FTP Pro v2.1, Filezilla, smartFTP зэрэг програмууд гадуур зөндөө бий. Мөн Firefox-д зориулсан Plugin хүртэл байдаг. Миний хувьд бол би өөрөө Filezilla-г хэрэглэдэг тул таньд ч гэсэн үүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Энд дарж татаж ав. Суулгах шаардлага байдаггүйм байна лээ. Тэхээр одоо шууд програмруугаа ор.




3. Програмыг ажилуулахад дээд хэсэгт host, username, password гэсэн text талбарууд байх бөгөөд дээр өөрийн сайтынхаагаа оруулж өгнө.




4. Хэрвээ бүх зүйлээ зөв хийсэн бол холбогдоно. Буруу бол Error гэсэн бичиг нтр гарна. Одоо програмаа жаахан тайлбарлавал:


1-Таны комьпютер дотор байгаа фолдер, файлууд
2- Таны сайт дотор байгаа фолдер, файлууд
3- Хийгдэж буй коммандууд
4- Сайтруугаа хуулж, татаж байгааг үзүүлдэг хэсэг, статус

Файл Upload хийхдээ хийх файлынхаа дээр хулганы баруун товчоо дараад Upload гэсэн сонголт сонгоно. Эсвэл дарж чирэх замаар хуулж болно.

эх сурвалж www.microlab.tk

2 comments:

Unknown said...

баярлалаа

Unknown said...

331 530-ыг яах вэ.
ер болдоггүй бүгдийг шалгаж үзээд бүр мэдхээ болилоо. Зөвөлгөө өгөөч

Post a Comment