Follow me on Twitter RSS FEED

Windows Vista, Windows 7 зэрэг үйлдэлийн системүүдийг USB флэш дискнээс хэрхэн суулгах вэ?

Posted in
Танд хэрэг болох болон шаардлагатай зүйлс

- USB флэш дискнээс үйлдэлийн систем суулгах гэж байгаа компьютер чинь USB -нээс boot дуудах чадвартай байх.
- Windows Vista, Windows 7 зэрэг үйлдэлийн систем бүхий DVD (эсвэл ISO image + virtual drive)
- Хамгийн багадаа 4GB USB Flash Drive.
- Windows үйлдэлийн систем бүхий тухайн ажилыг гүйцэтгэх компьютер.

Шаардлагатай гэвэл та энэ бичлэгийг боокмаркндаа CTRL + D дарсанаар хадгалж болно.

Заавар

USB Drive-aa компьютертээ залгаад "Command Prompt" нээ.

Image

diskpart гэж бичээд Enter дарна уу.
list disk гэж бичээд Enter дарж таний usb диск хэддүгээр диск болохыг олж мэдэх хэрэгтэй. Зураган дээрээс манай нөхцөлд "Disk 3" бол USB drive байна. Таний нөхцөлд өөр байх болно.
select disk 3 гэж бичээд Enter дарна уу. (Таний нөхцөлд дискний дугаар өөр байх болно гэдгийг дахин сануулъя)
clean гэж бичээд Enter дарна уу.
create partition primary гэж бичээд Enter дарна уу.
select partition 1 гэж бичээд Enter дарна уу.
active гэж бичээд Enter дарна уу.
format fs=fat32 гэж бичээд Enter дарна уу. 100% болж дуустал нь хүлээнэ үү
assign гэж бичээд Enter дарна уу.
exit гэж бичээд Enter дарна уу.
exit гэж бичээд Enter дарна уу.

Image

"Run" цонхонд дараах command- ийг бичнэ үү
xcopy g:\*.* /s/e/f h:\

(Манай нөхцөлд g: нь Windows Vista/Windows 7 бүхий DVD, h: бол бидний бэлдсэн USB drive. Таний нөхцөлд өөр байх болно. Тус тусын үсгээр солино уу.
Жишээ нь: Таний Windows Vista/Windows 7 DVD D:, харин USB диск тань E: гэж байгаа бол xcopy d:\*.* /s/e/f e:\ гэж сольж бичих юм)

Image

Хуулж дуустал нь хүлээ

Image

За ингээд таний Windows Vista/Windows 7 бүхий USB флэш диск хэрэглэхэд бэлэн боллоо.

1 comments:

Ч.Ням-Осор said...

хэрэглэж үзнээ, үнэхээр гоё ёонирхолтой юм байна. Баярлалаа

Post a Comment